ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАНД ОРОН СУУЦНЫ БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА
urug.mnСэтгүүлч: Д.ГАНЗОРИГ
НИЙГЭМ 1 долоо хоног, 1 өдөр өмнө

urug.mn

Засгийн газраас төрийн албан хаагчдад Түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууц олгохоор шийдвэрлэсэн. Эхний ээлжинд 1000 төрийн албан хаагчид энэ боломжийг олгохоор шийдвэрлэсэн юм. Эдгээрийн 40 хувийг нь буюу 400 орон сууцыг нь Эрүүл мэндийн салбарынханд олгохоор шийдвэрлэж, өнөөдөр батламж гардууллаа.

Төрийн албан хаагчид, ялангуяа Эрүүл мэндийн салбарынхан цалингаараа орон сууц худалдаж авна гэдэг хүндрэлтэй.  Энэ салбарт 20-30 жил ажиллачихаад өөрийн гэсэн байр худалдаж авч чадаагүй олон хүн бий. Тэдгээр ажилтнуудын төлөөлөл өнөөдөр батламжаа гардан авсандаа  баяртай байгаагаагаа илэрхийллээ.

Энэ үеэр НОСК-ийн захирал Б.Сүхбаатар “Өмнө нь бид ипотекийн зээл авахдаа 30 хувийн урьдчилгаа төлж, найман хувийн хүүтэй байсан. Ингэхдээ эхлээд хүүгийн төлбөрөө авч эхэлдэг. Эргээд харахаар, зээлийн хүүндээ байртайгаа  ижилхэн төлбөр төлчихсөн байдаг байсан. Тэгвэл энэ удаад төрийн албан хаагчид  өөрсдийнхөө боломжоор урьдчилгаагаа төлнө. Зарим тохиолдолд орлогоороо төлбөрөө төлөөд явах бололцоотой бол урьдчилгаа төлөхгүй байх боломжийг ч хангаж өгч байгаагаараа онцлогтой” гэлээ.

Дэлгэрэнгүйг  дээрх видео мэдээнээс үзнэ үү.

 

 

 

 

 

 

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна