МХЕГ-ЫН ДАРГА Н.ЦАГААНХҮҮ АВТОМАШИНГҮЙ, 206 САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ
urug.mnСэтгүүлч: Д.ГАНЗОРИГ
НИЙГЭМ 1 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

АТГ-аас өнөөдөр /20250.06.30/  зарласан  нийтийн албан тушаалтнуудын Хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна.

Нийслэлийн мэргэжлийн Хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун болон МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нар  АТГ-т Хөрөнгө, орлогоо хэрхэн мэдүүлснийг авч үзье.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууны хөрөнгө, орлого, 2016 оноос жил бүр нэмэгдэж иржээ. Тухайлбал, 2017 онд жилийн 20 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлж байсан бол, 2018 онд 69 сая, 2019 онд 90 сая төгрөгийн орлоготой гэжээ. Харин гэр бүлийн гишүүдийнх нь орлого буурсан байна.

2019 оны байдлаар:

Өөрийн жилийн орлого: 90 сая 804 мянга

Гэр бүлийн гишүүдийнх нь орлого: 47 сая 197 мянга

Орон сууц: 290 төгрөгөөр үнэлэгдэх 1 орон сууцтай

Автомашин: 206 сая төгрөгөөр үнэлэгдэх автомашинтай  /Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Harrier- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200- 1/

Газар: 30 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай / Эзэмших-700м2-2/

Үнэт эдлэл: 215 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй

Хадгаламж: 10,8 сая төгрөгийн хадгаламжтай

Зээл: 20 сая төгрөгийн зээлтэй

 

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү:

Тэрбээр 2019 оны хөрөнгө, орлогоо дараах байдлар мэдүүлжээ.

Өөрийн жилийн орлого: 50  сая

Гэр бүлийн гишүүдийн орлого: 34 сая

Орон сууц: 380 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 зуслангийн байшинтай

Автомашин: Автомашингүй

Мал аж ахуй: 879 сая төгрөгөөр үнэлэгдэх малтай / Хурдан удмын адуу-20, Адуу-326, Үхэр-68, Ямаа-485, Хонь-498/

Газар: 20 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай / Эзэмших-700м2-2/

Үнэт эдлэл: 358 сая төгрөгийн үнэт эдлэлтэй

Хадгаламж. 206 сая төгрөгийн хадгаламжтай

Авлага: 250 сая төгрөгийн авлагатай

Хувьцаа: Тоорой оточ ХХК, Говь ХК, Эрдэнэс таван толгой ХК, Говь ХК, Цагааннуур ХХК, Цагааннуур ХХК-иудаас хувьцаа эзэмшдэг / 0ш, 18ш, 2144ш, 18ш, 18ш, 8ш/

 

1 сэтгэгдэл


comment image

Зочин Enkhee - 2020-07-03

Хятадуудад үйлчилж МУ, БНХАУ 2-ын хоорондох гэрэээ хэлэлцээрийг зөрчин өөрсдийнхөө бүлэг пракцынханыгаа хяналтын байцаагчаар томилж мөнгө угаадаг гарууддаа энэ 2. хуулиа дээдэлдэггүй ийм ч төрийн албан хаагч дарга нар байх гэж харамсалтай...

192.82.75.56