П.НАРАНБАЯР: ХЭЛ СУРАХАД ХИЧЭЭХЭЭС ӨӨР “ЖОР” БАЙХГҮЙ ШҮҮ, ЗАЛУУС АА!
urug.mnСэтгүүлч: Д.ГАНЗОРИГ
НИЙГЭМ 1 долоо хоног өмнө

urug.mn

Олон улс судлалын доктор П.Наранбаяр зөвлөж байна.

Ямарваа нэгэн хэлийг анхан шатандаа маш хурдан сурдаг юм аа. Тэр үед хүн өөрөө урамшаад яваад байдаг. Би мэндэлж чаддаггүй байсан, мэндэлдэг болчихлоо, өөрийгөө танилцуулж чаддаггүй байсан, танилцуулдаг болчихлоо гэдэг ч юм уу. Ахиц нь хурдан харагдаад байдаг. Дунд шат руу ороод ирэхээрээ ахиад байгаа юм уу, ахихгүй байгаа юм уу, мэдэгдэхээ больчихдог. Тэгээд ихэнх хүн шантраад хаячихдаг байхгүй юу. Дунд шатаа даваад дээшээ гарч ирэх энэ процесс хамгийн чухал байдаг. Тэр үедээ л тасралтгүй үзэхийг хүсч байна. Мөсөн уул гэдэг гуравны нэг нь л далайн дээр харагдаж, гуравны хоёр нь доороо байдаг. Яг түүнтэй адил гуравны хоёр нь доороо томорч байдаг үе нь дунд шат нь. Тэгэхээр хэл үзэхдээ дунд шатандаа битгий хаяарай.

Би 7,8 дугаар анги хүртлээ Орос хэлийг гурван жил үзсэн. Эргээд харахад юу ч сураагүй байсан. Ярьж ч чадахгүй, баахан дүрмүүд л үзсэн хүн. Дараа нь Хятад хэл үзсэн. Сайн сураагүй. Гэхдээ нэлээд хичээж үзсэн. Тэгээд ерөөсөө Гадаад хэлийг төгс эзэмшиж үзье гэж хичээсэн. Япон хэлийг бол нэлээн сайн үзсэн. Гадаадад сурахыг хүсч байгаа бол гадаад хэлийг эзэмших хэрэгтэй. Ялангуяа, Англи хэлийг залуус төгс эзэмшчих хэрэгтэй.Үүнд өөрийгөө дайчлахаас өөр тусгай жор байдаггүй юм шүү. Хэлийг амархан үзээд сурчих юм шиг ярьдаг. Гэтэл хэн тууштай  тасралтгүй сайн үзсэн нь л тэр хэлийг сурдаг.Хэлийг үзэж байгаа бол түүнийгээ хэрэгцээ болгож хувиргахыг л залуучуудаас хүсье.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна