Х.БАТТУЛГА: ОЛНЫ ИТГЭЛИЙГ ДААЖ, ИРГЭДИЙН БОЛОМЖИЙГ ХУЛГАЙЛАЛГҮЙ АЖИЛЛААРАЙ
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
УЛС ТӨР 1 долоо хоног өмнө

urug.mn

Өнөөдөр УИХ-ын 2020 оны сонгуулиар байгуулагдсан парламентын анхдугаар чуулган 12.30 цагт эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Анхдугаар чуулганыг нээн үг хэлсэн юм.

Тэрбээр нээлтийн үгэндээ дурдахдаа:“Өнөөдөр найм дахь удаагийн УИХ-ын сонгуулиар иргэдийн итгэлийг авч, сонгогдсонд та бүхэнд баяр хүргэе. Улс орны маань өмнө эдийн засаг, нийгмийн асар олон бэрхшээл бий. Иймд та бүхэн шуурхай ажиллан, зөв шийдвэр гаргах хариуцлагатай үед та бүхэн УИХ-ын гишүүн боллоо.

Та бүхэн олны итгэлийг дааж, иргэдийн боломжийг хулгайлалгүй, урдуур нь орж, өөртөө ашиглах бус тэдэнд илүү их боломж олгож ажиллаарай. Улсын сангийн мөнгийг өөрсдөдөө хууль зөрчин олгосон гэх мэт асар олон зөрчлийг өмнөх УИХ-ын гишүүд удаа дараа гаргасан” хэмээв.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна