СОГТУУРСАН ҮЕДЭЭ НАЙЗЫНХАА ХУРУУГ ТАС ХАЗАЖ ГЭМТЭЭЖЭЭ
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ 1 жил өмнө

urug.mn

urug.mn image

Чингэлтэй дүүргийн 13-р хороо Сургуулийн гудамжинд нэгэн айлд 2020 оны нэг сарын 1-ний өдөр хүний хуруу тасалж идсэн хүний санаанд багтамгүй аймшигт хэрэг гарчээ.

Тодруулбал,тухайн өдрийн 20 цагийн орчимд гэртээ ахуйн хүрээнд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хамт архидан согтуурч байсан найзынхаа хурууг тас хазсан хэрэг үйлджээ. Тухайн хэрэг гарсан өдөр эрэгтэй 32 настай Б.Б нь эрэгтэй 43 настай Б.Б гийн зүүн гарын долоовор хуруун эхний үе хэсгээр нь тас хазсан байсныг цагдаагийн алба хаагчид шуурхай шалгаж таслан зогсоосон байна. Хэргийг  талаарх дуудлага мэдээлэл анх хэрэг үйлдсэн этгээдийн эхнэр нь цагдаагийн байгууллагын шуурхай утсанд ирүүлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хэрэгтэн найзынхаа хурууг тасалж идсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байна.

Улмаар цагдаагийн алба хаагчид шуурхай хэргийн газарт очиж шалгахад хамтдаа архидан согтуурч байсан найзууд үл ялих зүйлээс маргалдасны улмаас 32 настай эрэгтэй Б нь найзынхаа хурууг тас хазаж эрүүл мэндэд нь хүнд гэмтэд учруулжээ.

Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт шалгаж эхэлсэн байна. Харин хохирогч 43 настай Б-ийн гэмтлийн зэргийг тогтоохоор шүүх эмнэлгийн шинжээч томилсон аж.

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна