С.ГАНБААТАР: БҮЛЭГЛЭЛИЙН "ЗОДООНОО" ЗОХИЦУУЛАХ ГЭЖ САЙД ТОМИЛБОЛ УТГАА АЛДАНА ШҮҮ
urug.mnСэтгүүлч: Д.ГАНЗОРИГ
УЛС ТӨР 1 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн танхимын үүдэнд гишүүд байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Засгийн газрын бүрэлдэхүүн ямар байх нь эрх барьж байгаа намын асуудал учир дотроо хэнийг сонгох вэ гэдэг нь тодорхой болчихсон байх.  Гэхдээ анхаараасай гэж бодож байгаа хэд хэдэн асуудал бий. Ямар зорилтыг Засгийн газар биелүүлэх гэж байгаа вэ гэдгээ эхнээсээ тодорхой болго. Шинээр ажлын байр бий болгохын тулд яах вэ? Төгрөгийн ханш унаж байгаа үед яах вэ? гэдгээ бодоорой. Түүнээс биш ханцуйн дотроо, бүлэглэл дотроо зодолдох зодооноо зохицуулах гэж Засгийн газрын сайд нараа томилбол утгаа алдана шүү.Мөнгөнд дуртай 62-ын бүлгийг хазаарлаж, ташуурдаж ажиллана. Энэ нь ч бидний үүрэг” гэлээ.

1 сэтгэгдэл


comment image

hurel - 2020-07-02

Mungund durgui hun odoo ertuntsud ugui boluu. Harin uls ard tumenii tuluu garch irsen buh humuus ydaj 4 jildee tevcheed sn shn gerelt ireeduin tuluu 1 udaa bolovch zutgeed uzvel ireeduid ner n munh dusagdah bolno ! Uuniig l hicheej uzeerei !!!

66.181.161.58