НААДАМЧИНГҮЙ НААДМЫН НЭЭЛТИЙГ ГУРВАН ТЭРБУМААР ХИЙЖ, "МӨНГӨ НЬ Х.БАТТУЛГАД ОЧНО"
urug.mnСэтгүүлч: Urug.mn
УЛС ТӨР 1 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

2020 оны Үндэсний их баяр наадмын нээлтийг Ерөнхийлөгч Х.Баттулга болон түүний гэр бүлийн гишүүд, хамаарал бүхий этгээдүүдийнх эзэмшдэг “Женкотур брюо” ХК-ийн “13-р зуун цогцолборт” гурван тэрбум төгрөгөөр хийх гэж байна.

БАРИМТ НЭГ: Ерөнхийлөгч Х.Баттулгын хөрөнгө орлогын мэдүүлгийг үзвэл “Женкотур брюо” ХК-д хувь эзэмшдэг нь ил.  

/ Эх сурвалж Ikon.mn. Ерөнхийлөгч Х.Баттулгын ХОМ/ 

БАРИМТ ХОЁР: “Женкотур брюо” нь хувьцаат компани тул мэдээлэл нь олон нийтэд ил байдаг.

 Х.Баттулгын анхны эхнэр Ц.Энхтуяа тус компанийн хараат бус гишүүн

Ц.Энхтуяагийн төрсөн ах Цэндийн Энхсайхан гүйцэтгэх захирал

 Х.Баттулгын охин Баттулгын Намуун ТУЗ-ийн ердийн гишүүн

 Х.Баттулгын төрсөн эгч Халтмаагийн Цэндбаяр ТУЗ-ийн ердийн гишүүн юм. Өөрөөр хэлбэл татвар төлөгч бидний мөнгөөр наадмын нээлтээ эдийн засгийн хямралтай хүнд үед хийгээд тэр мөнгө нь Ерөнхийлөгч Х.Баттулгын халаасанд орох нээ. Уржигдархан УИХ-ын гишүүд тангараг өргөх үеэр Х.Баттулга үг хэлэхдээ “ард иргэдийн боломжийг хулгайлж, тэдний өмнүүр орохгүй, боломжийг нь өгдөг түшээд байгаарай” гэж байв. Гэтэл төсвийн мөнгө Х.Баттулгын ба түүний гэр бүлийнх нь халаасанд орох нь тодорхой болов.

/ Женкотур Бюро ХК-ийн тайлан мэдээнээс авав/

БАРИМТ ГУРАВ: 2019 оны наадмын нээлтийг 2.9 тэрбум төгрөгөөр хийж байсан ба 2020 оны Үндэсний их баяр наадмыг гурван тэрбум төгрөгөөр найруулж, нээхээр батлагдав. Гэтэл энэ жилийн наадмын нээлтийг ард иргэд зөвхөн зурагт, сошиалаар үзэх ба өөрсдөө биеэр очиж оролцож болохгүй юм. Наадамчингүй наадмын нээлтээ наадамчидтай наадмын нээлтээсээ 100 сая төгрөгөөр илүү хийх нээ. Энэ жилийн наадмаар иргэдийг Хүйн долоон худаг болон “XIII зуун” цогцолборт  оруулахгүй. 16 телевиз л шууд дамжуулах юм. 

 

БАРИМТ ДӨРӨВ: Наадмын нээлтийг Hero энтертайнментийн найруулагч, та бидний сайн мэддэгээр “Монгол тулгатны 100 эрхэм “ нэвтрүүлгийн найруулагч Х.Баатар найруулах юм. Х.Баатар нь Х.Баттулгын ойрын хүн ба Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажилд нь пи арын багт нь зүтгэж байв.

БАРИМТ ТАВ:Эдийн засагчдын таамгаар цар тахлын үеийн хямрал жил гаруйн хугацаанд үргэлжлэх ба Монголд 250 мянга гаруй иргэн ажилгүй болох судалгааг МҮХАҮТ гаргасан юм. Монголд он гарснаар экспортын орлого  40% багасаж, нүүрсний экспорт хоёр дахин буурч, орлого тасралт хоёр их наяд хүрээд байна. Төсвийн орлого батлагдсан дүнгээсээ 1,8-2 их наяадаар буурахаар ч байгаа юм. Гэтэл наадамчингүй тансаг наадам хийж, тэр нь Ерөнхийлөгчийнх болох нь. Тансаг наадам хийснээс ажлын байраа хадгалах, ядуурлыг газар авахуулахгүй байх тал дээр анхаарах нь нэн чухал уу? Ерөнхийлөгчдөө гурван тэрбумыг өгөх нь чухал уу?

 

 

 

41 сэтгэгдэл


comment image

Зочин - 2020-07-02

Icheesee bilee iim ulun shdee

66.181.161.65


comment image

Зочин - 2020-07-02

Icheesee bilee iim ulun shdee

66.181.161.65


comment image

Зочин - 2020-07-02

Bolowsrolgui bs shunaltai hun toriin terguun bh l iim bgaashd draa jil ajlaasaa buuna tgheesee omno owoo hdn tog gudarch awii gj bgaa ni ene bh.. mongol yalna bish battulga yalna gdg ni l ene bh daa hogiin yumaa

66.181.184.210


comment image

Зочин - 2020-07-02

Энэ мөнгөний зарим хэсэг нь иргэн, ААН-д цалин, орлого болж очино. Женко тур - д хэдэн хувь оногдох нь мэдээж. Танайхыг бизнес эрхлэгчдийг дэмждэг гэж бодсон чинь бас худлаа гарууд байна аа. Х.Баттулгыг харлуулж байхаар, нөгөө талаар энэ мөнгө хичнээн иргэн, аж ахуйн нэгжид ямар дэмжлэг болох бол гэдэг мэдээллийг эрэн сурвалжлахыг хүсье!

202.131.243.186


comment image

zochin - 2020-07-02

Наадамд энэ их мөнгө зарах хэрэггүй ард түмний амьдрал хүнд байна Мах ногооны үнэ өсч байна Үүндээо анхаар

202.131.233.174


comment image

Зочин - 2020-07-02

Ерөнхийлөгчөө одоо болио.. наймаачны сэтгэлгээнээсээ одоо салаад нэг улсын тэргүүн юм байна даа. Улс үндэстэн хүн амаа ард иргэдээ бодож эхлэх хэрэгтэй байнааа. Та дараа жил дахиад ерөнхийлөгч байх үгүйгээ шийдүүлнэ шдээ...

103.229.123.90


comment image

Зочин - 2020-07-02

За энэ ч зүгээр Баттулгыг харлуулах гэсэн л арга байна дөө. Танайх ч хямдхан болж дээ.

43.242.243.215


comment image

Зочин - 2020-07-02

Одоохондоо Ардын нам , Ардын засагт хань хэрэгтэй. Цаг нь болохоор хийсэн үйлээрээ унах босох нь шийдэгдэх байлгүй дээ.

202.126.88.188


comment image

зочин - 2020-07-02

Yaduu chaduu Ullsaa naadam bayar nereer erh medeltenguud ni menge ugaah heregsel bolgood baij boloh uu ASEM geed hicheen menge uren taran bolov

103.57.93.180


comment image

Зочин - 2020-07-02

Болъё оооооооо

103.229.123.90


comment image

Dislike - 2020-07-02

Yee urug.mn -iihan etseste iim site bolod taarchjagamu te sda itgeh arga algaa Hyamdhan bitches!!

202.55.188.83


comment image

Зочин - 2020-07-02

Ядуу улс орныхоо эдийн засгийг дэмжихийн оронд ийм улайм цайм юм хийж ч байх гэж дэ. Танил тал, ойрын хүмүүсээ тэтгэхээ больчихож болохгүй гэж ү? Ард иргэдийнхээ үгийг сонсох хэрэгтэй.

192.82.78.68


comment image

Зочин - 2020-07-02

13-r zuunruu tog tsahilgaan zam geed ded butsiig n ene naadmiin neriin door buren shiidej bna. Ingej bolno gej uu. Erunhiilugch uurtuu zuvhun hurungu oruulalt naadam neriin door hiij bna . Bolij uz .

202.126.89.200


comment image

Зочин - 2020-07-02

Та нар өөрсдөөсөө ичиж амьдраарай үр хүүхэд ард түмнээ хориод өөрсдөө ард түмний мөнгөөр наадам хийхээ болио ч наад мөнгөө хүмүүстээ тарааж өг иддэг хоол хүнс нь тэнгэрт хадаад байхад

202.9.40.53


comment image

Зочин - 2020-07-02

Ерөнхийлөгч хүн ийм ил цагаан луйвар хийж байдаг. БИДЭНД үүнээс илүү наадмаас илүү олон чухал асуудал бий. ЦАГААН САРаар аав ээждээ очиж золгоогүй төрийн шийдвэрээ дагаад түмэн олноо хүндлээд . Гэтэл 3 тэрбумаар үзэгчгүй наадамчингүй Х.Баттулгад наадам хийж өгөх гэж улайрах. Жудаг гэж байдаг бол төрийн өндөрлөгийн суудлаас буух хэрэгтэй

64.119.23.193


comment image

Зочин - 2020-07-02

hulgai hiihdeee bol aguu aguu

202.126.89.153


comment image

Зочин - 2020-07-02

Цагаан сараа тэмдэглэлгүй өнжиж болсон шүү дээ. Наадамтай наадамгүй Монголын ядарч яваа ард иргэд үүр цайлгана шүү дээ. 3 тэрбумаа 3 сая хүндээ хуваагаад хүртээчих!!!

202.55.188.35


comment image

Зочин - 2020-07-02

ЭНЭ ЖИЛДЭЭ НААДАМАА ӨНЖИЖ БОЛОХ Л БАЙСАН ЭНЭ БИЧВЭР ҮНЭН БОЛ БОЛИМООР ЮМ. ЁРӨНХИЙЛӨГЧ ХҮН ИЙМ ЗҮЙЛЭЭС ХОЛ ЯВЖ БОЛДОГГҮЙ ЮМ БАЙХДАА.

66.181.190.187


comment image

Зочин - 2020-07-02

hulgaich l bol hulgaich

194.118.53.221


comment image

Зочин - 2020-07-02

наймаачин л бол наймаачин шүү дээ гэдгийг баталж бн даа

176.59.137.80


comment image

Зочин - 2020-07-02

Наадам хийхээ болъёоооооо

42.73.66.162


comment image

Зочин - 2020-07-02

Монголчууд минь бие биенийгээ муу хэлж, муухай харагдуулах гэж ухантсаар байгаад Үндэсний аяюулгүй байдлаа мартав уу? Жоохон ч гэсэн ухаан суумаар байна шүү.

203.81.91.99


comment image

Зочин - 2020-07-02

Пэээээ ямар их мөнгө вэ? ерөнхийлөгчид очноо юу гэсэн үг вэ? Ерөнхмйлөгч чинь бөөн баян биздээ пөөөөөөх улсаа яасан боддрггүй хүн бэ пээээээ ёстой мундаг юмаа ард иргэдээ корона гэж айлгаж байгаад иДЭЖ БАЙГАА ЮМУУ АРАЙ ҮГҮЙ БЛГҮЙДЭ

66.181.186.254


comment image

Зочин - 2020-07-02

Ямар ичдэггүй цайчихсан ханаж цадахаа мэддэггүй юм бээ

150.129.141.21


comment image

Зочин - 2020-07-02

naadam hiihiig esergvvtsej bna. ta nar bidnii duu hooloi boloh gej naad suudaldaa ochdog yumsan. vheh gd dolooldood bsan nuhdvvd odoo uursdiiguu tengert ochloo gej sanah. battulga buuhaasaa umnu mungu hvvleh gd vhej bga biz.

66.181.180.122


comment image

Зочин - 2020-07-02

dawarsan har gulug we. vhsen atsnii naadam ter munguu ard tvmendee ug.daraa jil songuuli bolnoshvvdee suungu hooloitoi nowsh

66.181.161.107


comment image

Зочин - 2020-07-03

Америкийн нөхцөлөөр бол манай ерөнхийлөгчийг импийчмэнт хийх нөхцөл бүрдэж байх шиг бна даа. Эрх ашгийн маш том зөрчил шүү. Манайд ерөнхийлөгчөө шүүдэг практик байхгүй болохоор импийчмэнт хийхгүй байлгүй. Та бүхэн маань араандаа нэг жил зууж бгаад ирэх жилийн сонгуулиар л аваад шидчих дээ.

107.15.48.92


comment image

Зочин - 2020-07-03

Ганц жилд цагаан сар хийхгүй, наадамлахгүй байхад юу унах гээд байгаа юм бэ? Харин хийлээ гээд хэсэг бүлэг хүн л хожим бололтой.

122.201.24.46


comment image

Зочин - 2020-07-03

Naadam hereggui tehuu guij bna. Ene jildee ene munguuruu Surguuli yumu tsetserleg bariad ugchih haanch hamaagui yadaj uuriinhuu toirogt nutagtaach hamagui erhem erunhiilugch erunhii saidaa iim yuman deer ta 2-g hamtarch ajil geegui ard irged

66.181.161.105


comment image

Зочин - 2020-07-03

Heleh muu ug ul oldov

58.232.176.109


comment image

Зочин - 2020-07-03

Ичих нүүрээ барсан эх орныхоо хуулийн мөрдөхгүй байгаа хогийн ерөнхийлөгч огцор

202.55.188.90


comment image

Зочин - 2020-07-03

Наадмыг монголчууд зардалгүй хийсээр ирсэн далим гаргаж утгагүй оролцогчгүй наадмаар юугаа хийх вэ луйвраа больж үз

202.55.188.90


comment image

Зочин - 2020-07-03

Стадионд орлх 13000 хүний билет гэх зарлагаас гадна ш дээ

103.26.194.158


comment image

Зочин - 2020-07-03

Хаана ч хийсэн энэ мөнгө гардагаараа гарна шүү дээ. Монголчуудаа, жоохон жудагтай байгаач. Одоо ерөнхийлөгч рүүгээ дайрдаг нь эхэллээ.

202.126.89.15


comment image

Зочин - 2020-07-03

үзэгчгүй наадмаар яадаг байнаа тэрний оронд ковидоос болж туйлдаж байгаа ард түмэндээ тэр мөнгөө тараа баячуудын зугааг гаргадаг наадам болсон шүү дээ ард түмний гэхээсээ илүүтэй мөнгөө ард түмэндээ тараа

139.5.216.91


comment image

Зочин - 2020-07-03

Naadam hij tenegtehin orond us zailuulah hooloi higeche

122.201.31.226


comment image

Зочин - 2020-07-03

Ёстой новшийн юмаа . Ерөнхийлөгч нь ийм өлөн шуналын дэв бузар бхад энэ эх орон яаж хөгжих юм бэ яааваас яааваас халаг халаг

119.75.174.73


comment image

Зочин - 2020-07-04

Eronhiilogch yaagaad iim bodloggui yum hiij baigaa yum boloo ard tumneesee ichihgui bgaa yum baihdaa odoo ch ene deedsuud chini uneheer ichih nuurgui boljee ard tumen denduu zoolon yum aa

202.179.26.190


comment image

Зочин - 2020-07-04

Баттулга хаанаас ганцаараа идэв гэждээ. Нээлтэнд оролцож бгаа уран бүтээлчид, байгууллага, бичлэг хийж бга гээд зөндөөн хүмүүс оролцож бгаа ш дээ. Тэдэнд зохих цалин, хоол ундны зардал гарч бгаа ш дээ. Урлаг соелын үйл ажиллагаа үнэгүй биш шүү. Уучлаарай.

202.126.88.186


comment image

Зочин - 2020-07-04

Муу новш

112.148.160.28


comment image

Цолмон.Ш - 2020-07-06

Үрэлгэн, ард түмнээ бодоогүй, арай л буруу шийдвэр санагдлаа. Дахин нэг тооцож үзээсэй.

202.126.89.203