Т.АЮУРСАЙХАН: “ТОМ” ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧИД  МӨНГӨ ХҮҮЛЖ БАЙНА
urug.mnСэтгүүлч:
УЛС ТӨР 1 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

Банкны реформын тухай хуулийн төсөл ямар шатандаа явж байгаа талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаас тодрууллаа.

Ерөнхий сайд УИХ дээр хэлсэн үгэндээ зээлийн хүүг сарын1%болгоно гэж ярьлаа. Энэ хэр боломжтой вэ?

Мэдээж боломжтой болоод МАН мөрийн хөтөлбөртөө оруулсан байгаа. Банкны реформын асуудлыг маш түргэн хугацаанд хийх шаардлагатай. Эхлэлүүд нь тавигдчихсан байгаа.

  1. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл явж байгаа.
  2. Төв банкны тухай хуулийг шинэчилсэн.
  3. Зээлийн хүүг бууруулах

Зээлийн хүүг сарын нэг хувь болгохын тулд зээлийн үндсэн зардлыг бууруулах хэрэгтэй.

Зээлийн зардал:

  1. Хадгаламжийн зээлийн хүү
  2. Банкнуудын үйл ажиллагааны зардал
  3. Эрсдэл
  4. Инфляци гэсэн хүчин зүйлүүд бүрдүүлдэг.

Авч болох арга хэмжээ:

  1. Инфляцийг бол тодорхой түвшинд барих ажлыг удирдан зохион байгуулж болно.
  2. Банкнуудын үйл ажиллагааны өндөр зардлыг Монгол банкнаас хянаад, үйл ажиллагааны зардал өндөртэй, банкны салбарт эрсдэл үүсч байгаа банкуудыг нэгтгэх замаар, үйл ажиллагааг нь сайжруулах замаар зардлыг бууруулах боломжтой. Жишээ нь нэг дэлгүүрт  банк бүрийн АТМ  машинууд зэрэгцээд байж байдаг. Нэг АТМ машинаар бүх банкууд үйлчлэх боломжтой. Ийм байдлаар Монгол банкнаас хяналт тавьж, арилжааны банкуудын үйл ажиллагааны зардлуудыг бууруулах боломжтой.
  3. Хамгийн гол нь хадгаламжийн зээлийн хүүгийн асуудал үлдэж байгаа биз. Хадгаламжийн зээлийн хүүг инфляцийн түвшинтэй уялдуулаад бууруулах боломжтой. Хадгаламжийн зээлийн хүүг бууруулахаар арилжааны банкууд томоохон хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг хөндөгдөнө, хадгаламжаа татна гээд бууруулдаггүй. Том дүнтэй хадгаламж нь банкуудын нийт хадгаламжийн тав орчим хувийг эзэлдэг. Зөвхөн тэдий эрх ашгийг бодож хүүг бууруулахгүй байж болохгүй. Одоогийн нөхцлөөр хадгаламж эзэмшигч нар мөнгө хүүлэгч болж байна.  Хэдэн арван тэрбум төгрөгийг хадгалчихаад зүгээр хүүлээд сууж байна. Хадгаламжийн хүү өндөр учраас мөнгөө хадгалаад хөрөнгө оруулалт хийхгүй байна, үйлдвэрлэл явуулахгүй байна.

Тийм учраас хадгаламжийн хүүг өшөө бууруулж сарын 0.5-06 хувь болговол хэн ч тийм ашиг авахыг бодохгүй. Харин хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явуулж сард түүнээс дээш ашиг авахыг бодно. Тэгэхээр энэ асуудлыг зоригтой хийх ёстой.

 

6 сэтгэгдэл


comment image

Зочин - 2020-07-03

Ерөнхий сайд өөрөөсөө эхлэх хэрэгтэй хадгаламжийн хүүгээ бууруулах хүсэлт гаргах ёстой

202.126.89.1


comment image

Зочин - 2020-07-03

Harin ch aimaar baga huutei sh dee. Hurimtlal uusgeed bankinf hadgaluulahaar huu gej hugiin jaahan yum bdag biz dee. Bas dampuurch hun honiroono. Yostoi butehgui

202.126.90.53


comment image

Зочин - 2020-07-03

БАНКНЫ ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГ БАГАСГАНА ГЭДЭГ ЧИНЬ ХУДАЛДАА НАЙМАА ХИЙДЭГГҮЙ ТАВ АРВАН ТӨГРӨГӨӨ БАНКИНД ХАДГАЛУУЛСАН ИРГЭД БАНКИНД БАЙЛГАХ ХЭРЭГГҮЙ БОЛЖ БАЙГААМ БАЙНА. ТЭР БУМТНУУДЫН ХӨЛД ИРГЭД НЬ ҮРЭГДЭХ Л ЮМ БАЙНА. ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРУУЛААД АРД ИРГЭДИЙН ЧИНЬ ЦӨӨН ТООНЫ ИРГЭД Л ЗЭЭЛ АВЧ БИЗНЕСС ХИЙНЭ БАНКНЫ ӨӨРЧЛӨЛТ НЭРЭЭР ТОМ КАМПАНИ УЛС ТӨРЧИДӨД АШИГТАЙ БОЛОХ БОЛОЛТОЙ. ДУНДЫН АМЬДРАЛТАЙ АЙЛ ӨРХӨД. ОГТХОН Ч АШИГ ТУСАА ӨГӨХГҮЙ

139.5.218.142


comment image

Зочин - 2020-07-04

saihan shaampar gar shuu, ooroo bas neleen yum hoyolood neleen hadgalamjtai boltson.

103.212.119.66


comment image

Зочин - 2020-07-06

Ayursaihan gishvvn ZALUUHAN BAIHIINHAA SHUDRAGA HVN BAISANDAA.Ayursaihan gushvvnee ulam sain ajlaarai ARD IRGEDEE L AJILTAI BOLGOJ UGUUREIAJILTAI BAIVAL AIL URH, hvn ard chini amidraliin baralgaatai bolno shvv.

64.119.21.11


comment image

Зочин - 2020-07-06

Hvnsnii bvteegdehvvnii vne jishee ni MAH,NOGOO,,GURIL,BUDAA SVv gesen bvteegdehvvnii uniig deed vne togtoogood Honinii mah deed une ni 4000 tugrugnuus deesh zaraj bolohgvi geed, herev tvvnees deesh zarsan tohioldold tus zahiig haah hvtel shiitgeltei bolbol naimaachid ard tvmnii amijirgaag doroituulj chadahgvi bolno. Tvvnees tsalin tetgewer nemne gsn SURGAAR bvh baraanii unee nemne, harin tsalin tetgewer zasgaas nemeheer nainaachid dahin vnee nemeed yag vnendee naimaachid 2 udaa nemj bna. Teheer ard irgediin amidral yaj deerdeh yumbee. Naimaachid mongolchuudiig yaduuruulj gvitslee. Hyatadad nvnsnii baraanii vne mash hyamd zahiin vniig ni hardaa zasag tur ni shuud deed vne togtoodog gesen shvv

64.119.21.11