ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД ОРОН СУУЦ ӨМЧЛӨХ БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА
urug.mnСэтгүүлч:
НИЙГЭМ 1 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Коронавируст халдвар “Ковид-19”-ын цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэсэн Цагдаа, Дотоодын цэргийн анги байгууллагын алба хаагчдадМонгол Улсын Засгийн газрын “Төрийн алба хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцаар хангах хөтөлбөр”-ийн хүрээнд түрээсийн орон сууц өмчлөх “БАТЛАМЖ”-ийг гардуулах арга хэмжээ өнөөдөр /2020.07.03/ Тээврийн цагдаагийн албаны төв байранд зохион байгуулагдлаа. Энэхүү "Батламж"- ийг Цагдаа, Дотоодын цэргийн анги байгууллагын  12 газар, хэлтэс, төв, штабын 100 алба хаагчид гардуулсан юм.

 

 

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна