NRP СЭТГҮҮЛ МОНГОЛЧУУДЫГ ДЭЛХИЙН ХАМГИЙН ГЭР БҮЛСЭГ ХҮМҮҮС ГЭЖЭЭ
urug.mnСэтгүүлч: Админ
ДЭЛХИЙ 3 сар, 2 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Америкийн NPR сэтгүүл Монголчуудыг дэлхийн хамгийн “гэр бүлсэг” хүмүүс хэмээн онцолсон нийтлэл гаргасныг та бүхэнд орчуулан хүргэж байна.

"Та эргэн тойрноосоо, хүмүүсээс хол, хөндий болж байгаа мэт мэдрэмж авч байсан уу? Хэрэв тийм бол танд Монголчуудаас суралцах хэд хэдэн зүйл байна. Гэллап судалгааны компаниас сүүлд хийсэн “гэр бүлсэг” байдлын талаарх судалгаанд 142 орны иргэд оролцсон. Тэднээс гэр бүл, ажлын хамт олон, найз нөхөд, хөршүүд зэрэг эргэн тойрныхонтойгоо хэр холбоотой байдаг талаар асуусан юм. Холбоотой гэдэг нь сэтгэл мэдрэмжийн хувьд хэр ойр дотно байдгийг тодотгож буй. Үр дүнд нь 10 хүн тутмын 7 нь “сайн холбоотой” байдаг гэж хариулжээ. Гэхдээ эндээс хамгийн их харилцаа холбоотой байсан нь Монголчууд байна. Тодруулбал, Косово, Тайвань зэрэг улсуудаас Монгол улс илүү байсан бөгөөд судалгаанд оролцогсдын 95 хувь нь ойр тойрныхонтойгоо дотно байдаг гэсэн үр дүн гарчээ. Үүнийг задалбал, эрэгтэйчүүдийн 95 хувь нь, эмэгтэйчүүдийн 94 хувь нь ижил хариулт хэлсэн байна. 

        Бие биетэйгээ ийм дотно байгаа нь тэдний уламжлалт гэр орон, барилга байгууламжтай холбоотой эсэхийг судлахад хүргэсэн юм. Монголчууд нүүдэлчин соёлтой ард түмэн. Тэд эрт дээр үеэс Монгол гэрт амьдарч ирсэн уламжлалтай. Гэрт яаж орох, хэн хаана суух зэрэг хэд хэдэн уламжлал бий. Харин гэрт байхгүй нэг зүйл нь доторх хана. Тухайн гэр бүл хоёр эсвэл арван гишүүнтэй байхаас үл хамаарч нэг дор, ямар ч тусгааралгчгүй хамтдаа амьдардаг гэсэн үг. Тэд унтахдаа ч газар ор засаад л зулан унтдаг аж. Энэ амьдралын хэв маяг Монголын нийслэл Улаанбаатарт ч одоог хүртэл бий. Улаанбаатар хот бол кофе шоп, ресторанаар дүүрсэн хүн ам ихтэй хот. Гэсэн ч тус хотын ихэнхийг гэр хороолол эзэлдэг. Гэр хорооллыг төөрдөг байшинтай зүйрлэж болно. Тэнд ямар ч гудамжны нэр хаяг байхгүй тул хүмүүстэй харьцаж, тэднээс туслалцаа авахаас өөр аргагүй байдалд хүрнэ. Улаанбаатарын гэр хороололд сири, гүүгл газрын зураг бус, хүмүүс л чамд тусалж чадна гэсэн үг. Харин хөдөө, орон нутагт тэдний харилцаа холбоо улам л бат бөх байна. Хөршүүд, заримдаа сум даяараа ч бие биеийгээ мэддэг тийм л дотно хүмүүс. 2023 онд “Building”-ээс хийсэн судалгаанд  монголчуудын оюун санааны итгэл үнэмшил нь тэдний уламжлалт гэртэй холбоотой байдаг талаар дурджээ. Учир нь гэрийн дугуй, бөмбөгөр хэлбэр нь шашин, амьдрал хосолсон бэлгэдэл болохын зэрэгцээ хүмүүсийн оюун санааг төвлөрүүлдэг гэж уг тайланд онцолсон юм. Гэрт амьдарч буй монголчууд орон сууцанд амьдардаг хүмүүсээс илүү сэтгэл ханамжтай байсан нь монголчуудын байгаль, эрх чөлөөг чухалчилдагтай холбоотой аж.”

1 сэтгэгдэл


comment image

Зочин - 2023-11-14

Сайхан байна.

66.181.161.85