Т.МӨНХСАЙХАН: "ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ БАЯРЛАЛАА" ГЭДЭГ ҮГИЙГ СОНСОХ ЮУТАЙ Ч ЗҮЙРЛЭШГҮЙ
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
НИЙГЭМ 1 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

“Тэр” булангийн энэ удааийн зочноор Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн захирал Т.Мөнхсайхан оролцлоо. Монголын анагаах ухааны салбарт шинэ түүхийг бичиж, эмчилгээ, мэс заслын аргуудыг нэвтрүүлж, түүчээлж яваа тэрбээр ийн ярилаа.

Намайг Тогтмолын Мөнхсайхан гэдэг. Би наймдугаар ангидаа физикийн хичээлээр Улаанбаатар хотын аварга болж байлаа. Тэр үед багш маань биднээс “Ямар мэргэжилтэй болох вэ? гэж асуусан юм. Тэгэхэд нь эмч болно гэж хэлээд зэмлүүлсэн юм. “Чи тоо, физик боддог мөртлөө яаж эмч болох гээ вээ” гэж билээ. Өнөөдөр мөрөөдсөн, зорьсон мэргэжлээ эзэмшиж, түүндээ эзэн болж яваадаа баярладаг.

Би эхнэр, хоёр хүүхэдтэй.  Хань маань ч бас эмч. Нэг сургууль, нэг курсын хоёр. 2006 онд АШУҮИС-ийг төгсөөд Гэмтэл согог судлалын үндэсний төвд нарийн мэргэжил эзэмшээд мэс засалч болсон. 

ГССҮТ-д эмчээр ажиллаж байхад долоо хоног болгоны хурал дээр түлэнхийгээс болж нас барсан хүүхдүүдийн тухай мэдээ байнга л орж ирдэг байсан. Тэр тоолонд эмч хүний хувьд их эмзэглэдэг байлаа.Том хэмжээний талбайг хамарч түлэгдсэн хүүхдүүдэд хиймэл арьс нөхөх мэс засал их чухал байсан. Гэтэл нөгөө хиймэл арьс нь маш өндөр өртөгтэй. Тийм учраас энэ тал дээр нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Монголын түлэнхийн сан” гэж байгуулсан. Бүх талаас нь арга хэмжээг нь аваад эхэлсэн л дээ. Ингээд хүүхдийн нас баралт эрчимтэй буурсан. Ер нь, 2016 оны статистик мэдээнээс харахад жилдээ 60 орчим хүүхэд түлэгдэлтээс болж нас барж байсан 2018 он гэхэд үүнийг 60 орчим хувь бууруулж чадсан. 2019 он гэхэд 90 гаруй хувиар нас баралтыг бууруулсан. Өнгөрсөн жил гэхэд  түлэгдэлтээс болж 0-5 насны нэг л хүүхэд эндсэн.

2010 онд БНСУ-д өвдөгний үений дуран, мөрний үеийн дуран, өвдөг түнхний хиймэл үе суулгах мэс заслын чиглэлээр нарийн мэргэжил эзэмшээд ирсэн. Сураад эх орондоо ирэхдээ манай улсад байдаггүй тоног төхөөрөмжийг өөрийнхөө мөнгөөр авч ирээд эмнэлэг дээрээ тавиад,иргэдэд үнэ төлбөргүй мэс заслуудыг хийж өгдөг байсан юм. Нэг удаа настай хөгшин надад орж ирж зовлонгоо ярьж байсан. “Хоёр өвдөгний үе нь явж чадахаа байлаа” гээд надад үзүүлж байсан. Санхүүгийн боломж бололцоо байхгүйгээс болоод олон жил өвдөөд явж байна” гэсэн. Тэгээд би тухайн үед нь дөрвөн сая төгрөгийг хувийнхаа зардлаар шийдэж өгөөд хоёр өвдгөнд нь зэрэг хиймэл үе суулгах мэс засал хийж өгч байсан. Тэгээд мэс засал маань ч амжилттай болсон. Мэс заслын дараа эмээ ямар ч асуудалгүй, таяггүй явдаг болсон.

Би Улсын нэгдүгээр төв эмнэлэгт удирдлагаар ирээд нэг жил болж байна. Өнгөрсөн угацаанд томоохон өөрчлөлтүүдийг хийхээр зорилт тавин ажиллалаа.

“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг бид бүхэн байгууллаа. Анагаахын сургуулийг төгссөнөөс хойш 13 жилийн хугацаанд хэд хэдэн мэс заслыг улсдаа нутагшуулж, шинээр нэвтрүүлсэн байна. Өвдөгний үений дурангийн мэс засал, мөрний үеийн дурангийн мэс засал, өвдөгний хагас үе суулгах мэс засал, донороос шөрмөс авч шилжүүлэн суулгах мэс засал гэх мэтчилэн нэлээн олон төрлийн мэс заслыг Монголоо анх удаа хийсэн.Мөн өдөр тутмын мэс  засал болтол нь нутагшуулж чадсан байна.

Их ажлынхаа хажуугаар залуу хүний хувьд өөрийгөө хөгжүүлэхийг эрмэлзэж явдаг. Эрүүл мэндийн байгууллагуудын хооронд сагсан бөмбөгийн тэмцээн тогтмол болдог. Шилдэг тоглогчоор шалгарч байсан. 2015 оны тэмцээний үеэр надад спортын мастер цол хүртсэн.

“Ер нь баярлалаа гэдэг үгийг маш олон сонсоно шүү.Эмч хүний гол хүсэж байдаг зүйл энэ л байдаг л даа. Хүн “Чин сэтгэлээсээ баярлалаа гээд хэлэ, эдгээд гарч байгаа хүний сэтгэл юутай ч зүйрлэшгүй. Хэр баргийн хүний авч чадахгүй тийм л сайхан мэдрэмж юм даа.

 

5 сэтгэгдэл


comment image

Зочин - 2020-07-06

Эрүүл мэндийн салбарт шинэ өөрчлөлт шинчлэлийг зоригтойгоор хийж байгаа сайн менежер. Цаашдын ажилд нь амжилт хүсье.

66.181.161.99


comment image

Зочин - 2020-07-06

Тэрбумтан чиний миний төлөө ажиллах уу? 3 жилийн хугацаанд улсын урдаа барьдаг том эмнэлэгийн даргын ажлыг сэлгээл арай даварч байгаа юм биш үү? Жирийн шудрага эмчийг ингэж дэмжих үү? Үгүй л дээ. Бас болоогүй ээ өөрөө дэвшин зайлахдаа өөрийнхөө найзыг 500 сая төлж үлдээсэн гэж байгаа.. Арай л биш үү? Мөнгөөр томилогдсон хүнээ сайн ажиллаж буй мэт дүр зураг харуулах гэж хамаг л хөрөнгө оруулалт, мөнгө төгрөгийг дарга болсон газар луу нь гулигуулдаг гэж байгаа. Сарангэрэлийн санхүү

192.82.77.240


comment image

Зочин - 2020-07-07

Сарангэрэлд хийхгүй зүйо алга.худлаа мэдээлэл өдөр шөнөгүй цацаж ард түмнийг айлгаж гадаадад олон монголчуудыг зовоож таочлаан байж эрх мэдэлд хүрсэн хүн .эмэгтэй хүн гэхэд харгис бүдүүлэг хүн шүү.

39.7.28.3


comment image

Зочин - 2020-07-07

Энэ Сарангэрэлийн алчуур болимоор юмаа ямар их амбицтай хулгайч вэ сайд болохгүй бол үхчих гээд бна уу өөрийгөө хэвлэл мэдээллээр худал рекламдаад залуу хүн байж ичээч,чамаас боловсролтой хийсэн бүтээсэн юмтай өчнөөн хүн энэ салбарт бдаг юм шүү 90 жилийн түүхтэй эмнэлэг чамайг иртэл хөгжөөгүй ажил хийгээгүй бсан хэрэг үү битгии салбарыг мөнгөтй хүний эзэгнэдэг назар гэж Сараа та 2 бодооррой, Сараатайгаа хамт чи сайд хийсэн одоо зүгээр л шорондо яв!!! доромжлолд хязгаар бий!!!!!

103.212.119.152


comment image

Зочин - 2020-07-07

Энэ салбарын олон мундаг эрдэмтэн докторууд үе үеийн дарга нар чам шиг ингэж улайрч уваагүй юм шүү Сарангэрэл авгай би хэвлэл мэдээлэлтэй хүн хэнийгээ өгсүүлэх хэниигээ уруудуулахаа мэддэг гэж аархдаг гэсэн чамайг кранаар татаж байгааг мэдэж бна Харин чиний дэргэд чиний сейф гэж бичүүлээд бгаа Хүрэлбаатар чамаас 1000 дахин дээр шүү Сараа та 2 бага шиг хүний нэр төрд халдаарай

103.212.119.152