УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ОО! УНААЧ ХҮҮХДҮҮДЭД МАСК ЗҮҮЛГЭХ ШИЙДВЭРЭЭ ЭРГЭЖ ХАРААЧ ЭЭ!
urug.mnСэтгүүлч: У.БОЛОРТУЯА
НИЙГЭМ 1 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

Улсын онцгой комиссын шийдвэрээр үндэсний их баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 11,12-нд хурдан морины унаач хүүхдүүд морь унахдаа МАСК ЗҮҮНЭ гэх шийдвэр гаргасан. Бид энэ шийдвэрийн талаар унаач хүүхдүүд болон Монгол улсын манлай уяач Т.Ихбаяр нараас асуулаа. 

УНААЧ ХҮҮХДҮҮД: Салхины өөдөөс явахад жоохон хэцүү байх. Яг амьсгалах гэхээр саадтай. Масктай уралдвал хэцүү байх л гэж бодож байна. 

 МОНГОЛ УЛСЫН МАНЛАЙ УЯАЧ Т.ИХБАЯР: Сая сонгууль болоод 100% мөргөлдөөд холилдоод дууссан биз дээ. Корона гардаг бол гараад баларчихмаар юм. Наадмаар хэдэн хүүхдүүд морь унаж байгаад хаанаасаа корона тусах вэ. Салхинаас авч байгаа бол яая гэхэв. Шороо босоод короно тусч байгаа бол яая гэхэв. Тэр маск бол илүү байна.

4-р сард Хятадын Хэнань мужид биеийн тамирын хичээлийн үеэр маск зүүсэн сурагчид гүйж байгаад өсвөр насны хоёр сурагч нас барсан. Үхлийн шалтгааныг биеийн тамирын дасгал хөдөлгөөний үеэр маск зүүлгэсэнтэй холбоотой гэх урьдчилсан дүгнэлт гарсны дараа Хятадын боловсролын байгууллагын удирдлагууд гүйхийг хичээлийн хөтөлбөрөөс хасжээ.  Нас барсан нэг сурагчийн аав хэвлэлд ярихдаа“Бичлэгээс үзэхэд хүү минь масктай гүйж байгаад гэнэт л арагшаа унасан”гэжээ. Тухайн өдөр гадаа 20 хэмийн халуун байв./ эх сурвалж: KoreaTimes/

Харин Монголд зуны халуунд, хамгаалалтын олон хувцас өмсгөөд хүүхдүүдэд маск зүүлгэж морь уралдуулбал маск нь хийсэж, морьд үргэх, хүүхдүүдэд бачуурах, амьсгалах нь боогдох зэрэг эрсдэлүүд үүсэхээр байна.Тиймээс наадмын хурдан морины комисс, улсын онцгой комисс шийдвэрээ эргэж харж, уян хатан ажиллах шаардлага байна.

2 сэтгэгдэл


comment image

Зочин - 2020-07-07

Huuhed l bolson hoino masktai hetsuu bwal tailah gene . Butsaaj zuuh gene. Uraldaan dund ene uildleesee bolj unaj bertuul hen hariutsah be . Yaj shiidmeer ch yum

27.113.49.164


comment image

Зочин - 2020-07-11

Maskgui uraldah ni zow uraldahad towogtei amisgalj bolohgui dawhij baihda mask awah hetsu shdee shidwere dahij haraaach

202.126.89.204