ЗӨВЛӨГӨӨ: МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ МУУДАЖ БУЙ ҮЕД ИРГЭН ТАНЫ АВАХ АРГУУД
urug.mnСэтгүүлч: Urug.mn
ЭДИЙН ЗАСАГ 1 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Эдийн засагч Б.Дөлгөөн2020 оны эдийн засгийн төлөв улам муудаж буйг хэллээ. Тиймээс иргэд дараах арга хэмжээг авч, аюулыг хор багатай туулахыг зөвлөлөө.

Азийн Хөгжлийн Банкнаас өмнө манай эдийн засгийг 2.1%-тай өснө гэж байсан бол одоо сүүлийн тооцоогоор 1.9%-р унах төлөвтэй байна. Миний харж байгаагаар үүнээс ч дордоно.

ttps://data.adb.org/dataset/gdp-growth-asia-and-pacific-asian-development-outlook

https://www.adb.org/sites/default/files/publication/612261/ado-supplement-june-2020.pdf

Тэгэхээр хэдэн санал байна.

Төсвийн орлого 1.6 их наядаар тасарсан. Тэгэхээр хүүхдийн мөнгө 10 сар гээд 100 мянга биш, буцаад 20 мянга болох болов уу. Элдэв шаардлагагүй бол хүүхдийн мөнгөө хүүхдийнхээ нэр дээр хадгал.

НДШ, болон бусад татварыг авахгүй болсон. Тэгэхээр одоо орлого гайгүй үедээ юмыг яаж мэдэх вэ гээд "хүнд үе"-д хэрэглэх бага ч болтугай хадгаламж бүрдүүл.

Шаардлагагүй бол нэмэлт зардал битгий гарга, хямгадах хэрэгтэй. Таны хадгаламжид мөнгө байвал түүнийгээ дуртай үедээ хэрэглэж болно шүү дээ.

Өр зээл тавих бол бүр хэрэггүй. Ялангуяа өрхийн зээл ийм өндөр байгаа үед зээл гэхээс илүү Корона-д зориулсан эмчилгээ, вакцин гарах хүртэл түр хүлээ.

 Бүр болохгүй зээл авбал банкнаас авах. ББСБ, Ломбард бол огт хэрэггүй. Нөхцөл байдал улам муудвал тэгээд тавьсан эд зүйлээ алдаж мэднэ.

 

1 сэтгэгдэл


comment image

Зочин - 2020-07-08

Зөв санаа зөвөлгөө бна

202.70.34.89