Ж.ЭРДЭНЭБАТАД ЯЛ ӨГӨХИЙН ЦААД УЧИР...
urug.mnСэтгүүлч: Urug.mn
УЛС ТӨР 1 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Монгол улсын Ерөнхий сайд асан Сэлэнгэ аймгаас 2020 оны УИХ-д сонгогдсон Ж.Эрдэнэбатад  шүүхээс /2020.07.06/ зургаан жилийн хорих ял оноолоо. Түүнийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулсан гэж үзээд буй.

Дэлгэрүүлж энгийнээр бичвэл,

Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын суудлаасаа буухаас хэдхэн хоногийн өмнө Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн найз XO хочит “Азаргын гол чонот” компанийн эзэн Б.Отгонбаатарын компанид найман лиценз, өөртөө нэг лиценз аваад “Алтай Контракшны” Бат-Эрдэнэд “зарсан” гэх. Энэ бүх үйлдлийг хийхдээ хууль зөрчсөн гэж шүүх үзэж ял оноож буй нь энэ. XO хочит Отгонбаатарыг Ц.Элбэгдоржийн гол санхүүжүүлэгч гэж улс төрийн хүрээнд ярьдаг.  Үүнээс үззэхэд хэрэг боож буй цаад этгээд Ц.Элбэгдоржоос өс хонзон авч байна уу? Эсвэл үнэхээр шударга үнэний төлөө ял өгч байна уу?, Ц.Элбэгдорж ба түүнд хамаатах Эрдэнэтийн 49 хувийнхан зэргийг “арчих” эхлэл үү? харах л үлдэж байна.

Б.Отгонбаатарын “Азаргын гол чонот” компанийг дагасан ил сүлжээ\

 

ЭРЭН СУРВАЛЖЛАХ АЛБА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.11.28  ПҮРЭВ  №236  (6203)

“Эрдэнэт”-ийн оффшорын хэргээр баривчлагдсан тус үйлдвэрийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, “Азаргын гол чонот” компанийн эзэн “Хар” Б.Отгонбаатар нарыг цагдан хорих 30 хоногийн хугацаа дуусч байна.

Ер нь сар шахмын өмнө болсон энэ баривчилгаанаас өмнө  “Азаргын гол чонот” ХХК-ийг элдэв шалдав яриа хөөрөө их л гардаг байв. Тухайлбал, “…Булганы Тэшигт Азарган голыг хэдэн км ухаж алт олборлоод нөхөн сэргээлтийг огт хийгээгүй “Азарган гол чонот” ХХК-ийн Баасанжавын Отгонбаатар бол цагдаа, прокурор, АТГ, шүүхийг тэр чигээр нь атгаж байгаа. Ц.Элбэгдоржийн үед бүх томилгоог энэ нөхөр хийдэг байсан гэж ойлгож болно. Эрдэнэтийн захирлууд байсан Даваацэрэн, Даваасамбуу нарыг шууд удирдаж 2016 оны сонгуулиар маш их шахаа “Эрдэнэт үйлдвэр”-т хийсэн. Манай ТББ анх 2017 оны наймдугаар сард Булганы иргэдийн мэдээллийн дагуу Тэшигт хилийн бүсэд очиж “Азарган гол чонот” ХХК-ийн Б.Отгонбаатар яаж ухаж сэндийлгээд гольдролыг сольж намаг болгосоныг нотлоод дүрс бичлэг, гомдлыг АТГ, ЦЕГ-т гаргаж өгөөд шалгалтыг эхлүүлж чадсан. Булганы Цагдаагийн газрын мөрдөн байцаагч нар газар дээр нь манай мэдээллийг нотлоод ирсэн. Тэгээд ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч нар тэр Б.Отгонбаатарыг байцаасан тайлбар нь “…Хилийн бүсэд хайгуул хийж олборлоод эхлүүлэх гэсэн чинь төр дархан цаазтай газар болгох шийдвэрлэсэн учраас төрөөс нөхөн төлбөр нэхнэ” гэсэн байгаа юм. Тэшигийн иргэдийн мэдээлээр “Азарган гол чонот” ХХК нь өдөрт 100-600 гр алт олборлоод хэдэн жил болсон байхад цагдаагийнхан энэ мэдээлийг нотлож чадаагүйгаас прокурор хэргийг нь хаажээ. Тэгэхээр цагдаа, прокурор, АТГ, шүүхийг өөрчлөхгүй бол энэ хэрэг үнэн мөнөөр шийдэгдэхгүй” гэж  “Хууль бусаар олборлосон алтыг Монгол Улсад буцаах” ТББ-ынхан мэдээлсэн.

Ашигт малтмалын хайгуул, ашиглалт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах чиглэл бүхий энэхүү “Азаргын гол чонот” ХХК-ийг Б.Отгонбаатар 2006 оны арваннэгдүгээр сарын 20-нд үүсгэн байгуулсан. Улмаар арван жилийн дараа буюу 2016 оны аравдугаар сарын 26-нд Довжидын Түвшинжаргалын нэр дээр 100 хувь шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, компанийн хувьцаа шилжсэнээс хойш Д.Түвшинжаргал нь “Азаргын гол чонот” ХХКийн захирлын албан тушаалыг хашиж буй юм.

Эндээс бас сонирхолтой “олс” хөвөрнө. Д.Түвшинжаргалын 100 хувь эзэмшилд “Альтаиргоулд” ХХК  байдаг. 2008 оны аравдугаар сарын 30-нд ашигт малтмалын хайгуул, ашиглалт, гадаад худалдааны үйл ажиллагааны чиглэлтэйгээр байгуулагдсан. Үүсгэн байгуулагч нарынх нь дунд ОХУ-ын иргэн Волохин Вечяслав гэж бий. Бас нэг сонирхолтой хүн гарч ирдэг нь  ЦЕГ-ын тэргүүн дэд дарга асан, цагдаагийн хурандаа Цамбасүрэнгийн Батсүх юм. Тэрээр 2016 оны арваннэгдүгээр сарын 9-нөөс “Альтаиргоулд” ХХК-ийн  Гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн байна. Түүх сөхөхөд, таван жилийн өмнө Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдаас агцруулахын төлөө тухайн үеийн Зохион байгууллалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Батсүх, Мөрдөн байцаах газрын дарга, ЭЦГ-ын дарга нар хуйвалдсан гэх яриа бичлэг цахим сүлжээнд тарж байсан юм.

Б.Отгонбаатараас “Азаргын гол чонот” ХХК-ийг шилжүүлэн авсан Д.Түвшинжаргалын 100 хувийн эзэмшилд байдаг бас нэг компани нь “Бүтээл” ХХК юм. Энэ компанийг 2005 оны арваннэгдүгээр сарын 21-нд гадаад, дотоод худалдаа зуучлал, Металл хийцийн үйлдвэрлэл, тоног төхөөрөмж, машин механизмын засвар үйлчилгээ, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний чиглэлээр байгуулжээ. “Бүтээл” ХХК-ийг УУХҮЯ-ны Хүнд үйлддвэрийн бодлогын газрын даргаар 2015-2016 онд ажиллаж байсан Бандийн Баатарсүх, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Гомбожавын Баярцогт, тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа Дагвадоржийн Сандуйрагчаа нар юм.

Энэхүү “Бүтээл” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр”-тэй машид ойр ажилладаг. “Эрдэнэт үйлдвэр”ийн Баяжуулах фабрикийн хаягдлын аж ахуйд ашиглагддаг хаягдал зайлуулагч 1200 мм-ийн диаметртэй төмөр хоолойн доторлоог ОХУ, Чехэд үйлдвэрлэсэн базальтан хавтанг ашиглаж хийх технологийг судалж, үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн. Мөн 2018 оны дөрөвдүгээр сарын 17-нд “Эрдэнэт үйлдвэр”-ийн ЭҮХХХК/201804159 Булинга хоолой Ф-1200 №2-ын их засвар буюу уг хоолойн 450 метрийг базальтаар доторлох ажлын 2.500.000.000 төгрөгийн тендерт 2.498.760.000 төгрөгөөр шалгарсан байдаг.

Б.Отгонбаатар 2006 онд байгуулсан “Азаргын гол чонот” компаниа арван жилийн дараа Д.Түвшинжаргалд шилжүүлсэн. Энэ компани Д.Түшинжаргалд очоод гурван жил болж байна. Ингэлээ гээд “Хар” Б.Отгонбаатар “Азаргын гол чонот” ХХК-иасаа салчихсан хэрэг биш ажээ. Тэд хамтарч ажилласаар л байгаа гэхэд болно. Өнгөрсөн 2018 онд л гэхэд “Хар” Б.Отгонбаатараас Д.Түвшинжаргалын эхнэрт 4656 УНК улсын дугаартай PORSCHE CAYENNE автомашин өгч байжээ.

 

 

 

 

15 сэтгэгдэл


comment image

Зочин - 2020-07-07

Тийм л юм бол Элбэгдоржоо бариач зохиомол хэрэг үүсгээд хүн барихдаа манайхан гаршаа биздээ илт юмыг яагаад байгаан

203.91.115.46


comment image

Зочин - 2020-07-07

учир гээд байх юм байхгүй энэ өчүүхэн хэсэг нь цаана нь энэ байтугай

64.119.23.23


comment image

Зочин - 2020-07-07

Газар нутгаа зарсан бол хэн ч байсан ял авах нь зүй ёсны хэрэг яагаад өмөөрөөд байгаам ойлгосонгүй эрдэнэбат бол болно бусад нь болохгүй гэсэн хууль байхгүй биз дээ

202.21.109.42


comment image

Зочин - 2020-07-07

Зөв шүү ажиллаад байж дээ

202.126.88.205


comment image

Зочин - 2020-07-08

Хүрэлсүх ажлаа зөв эхлүүлсэн,, түүнд хугацаа өгөө,

66.181.161.105


comment image

Зочин - 2020-07-08

бүгдийг нь хорь бүх хөрөнгийг нь хураа

66.181.161.14


comment image

Зочин - 2020-07-08

Хүрэлсүх Элбэгдоржид хүрч чадахгүй тойроод л гүйгээд байх юм уу Сүрчигнэхээс цаашгүй

192.82.74.71


comment image

Зочин - 2020-07-08

Энэ хүн хийсэн хэрэгтээ ялаа авсан байхаа. Харин хөрөнгийг нь хураах хэрэгтэй. Ард түмэн тэмцмээр байнаа. Элбэгдорж араас нь шоронд орно доо тэр хулгайч

150.129.140.72


comment image

Зочин - 2020-07-08

Туйлын үнэн туйлын худал гэж байдаггүй гэдгийг энэ сонгуулиар ойлголоодоо

66.181.161.75


comment image

Зочин Цэцгээ - 2020-07-08

Хэрэг хийсэн бол ял авах ёстой ! Ийм сүлжээ бүхий хэргийг маш сайн шалгах ёстой !!! Их юм гарч ирнэ Нэг л дутуу байна !! Их хуралд орчихвол хэрэг нь замхарна гэж бодож улайрсан байна !!! СЭЛЭНГЭЧҮҮД ХЭНИЙ ЯТГАЛААР ?? ИЧЭЭЧ !!!

121.154.155.123


comment image

Зочин - 2020-07-08

Gazar naimaaldag hulgaichdiig bugdiig bur ajnai BatErdene gj jinhene luivarchin hulgaichiig bariad horioch.Yagaad ih hurald garchidag bnaa.ANd hulgaich.luicarchingui hun bnuu.

202.9.40.26


comment image

Зочин - 2020-07-08

Erdenetiin 49 huvi nmongold ireed MAN avstraliin standart bankind tavisan uruu tulsun shu dee mongold ireegui bol yaj uruu tuluh be heregtwi yum hiisen humuusiig uuruusuu iluu garnaa geed tolgoitoi buhniig shorond hiij baihaa boliochee helmegduulelt ehellee .mongoliin tuluu hiih humuusiin tolgoi gariig boomilj bnaa hen ch ajil hiih hejeggui bolloo

66.181.161.43


comment image

Зочин - 2020-07-08

elbegdorjiig hulgaich nar ter hulgaich gej zaagaad zunduu hulgai hiisen humuus nuugdaad bnaa elbegdorj ymar ymar yum hulgai hiisniig heleechee 49 huviig MAN avchaad bgaa shu dee

66.181.161.43


comment image

Зочин - 2020-07-08

Зүгээр боль наад шоронжуулалтаа зогсоо.Тэгэхгүй бол бүгд шоронд явна.ждүчид,30гэрбүл ардчилалын13 ын хэлмэгдүүлэлт,буусан ерөнхийлөгч нар бүх сайд нар энэ бол хятадын бодлого шүү.Зогсоо боль Нямбаатар зогсоох нь маш зөв.ЕС маань ч монгол хүмүүсээ шоронжуулах бодлогыг зогсооход анхаарж мэдэж бга бх.Оронд нь газар шороог маань ухаж бгаа харийхан болон,ялангуяа хятадууд, махны үйлдвэр бүх юмаа тэднээс булааж авъя.бүх юм хятадын хамааралтай бж болхгүй.Бид цөөхөн монголоо хамгаалж эвтэй бх ёстой.Монгол хүнээ дэмжих ёстой.Монгол хүн монголдоо эзэн нь шүү.Монгол хүнээсээ биш хятадуудаас л бүх юмаа аваад хөөж гаргах хэрэгтэй.Монголд хэрэгжүүлж бгаа хятадын бодлогыг халж монголын бодлогоор монгол ардчилсан улс мөн юм бол ардчилалын бодлогоор явж хөгжих ёстой.Бид хятадыг зүгээр л ашиглая бид ашиглуулах ёсгүй.

103.10.22.82


comment image

Зочин - 2020-07-08

Тэгвэл Эрдэнэбат ял авч байгаа нь зөв л байнашүүдээ

66.181.186.41