У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЦИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
urug.mnСэтгүүлч: Д.ГАНЗОРИГ
УЛС ТӨР 1 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

УИХ-ын чуулган болоод байнгын хороод өнөөдөр хуралдах товтой байна. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Засгийн газраас тун удахгүй Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг өргөн барих гэж байна. Шинэ Засгийн газарт нэг яамыг шинээр нэмсэн буюу Соёлын яамыг нэмж байгуулахаар болсон гэх мэдээлэл байна.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын дөрөв хүртэлх гишүүн давхар дээлтэй буюу УИХ-ын гишүүн байж болногэж заасан. Тиймээс УИХ-д дахин сонгогдсон гишүүд сайдын суудлаа хүлээлгэж өгөхөөр болоод байна. Томилгооны сурагтай зэрэгцээд, салбарын сайдад горилогчид ил, далдаар нэрээ цухалзуулж, далд PR-аа хийж эхлээд байна.

У.Хүрэлсүхийн Засгийн газар ямар бүтэцтэй, цаашлаад сайдууд нь хэн байх нь ойрын хугацаанд тодорхой болохоор байна.

 

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна