У.ХҮРЭЛСҮХ: БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ НЭРЭЭР ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ХОХИРООХ ЁСГҮЙ
urug.mnСэтгүүлч: Д.ГАНЗОРИГ
УЛС ТӨР 1 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.07.06/ хуралдаанаар Засгийн газрын бүтцийг хэлэлцэж байна. Энэ үеэр эдийн засгийн асуудал хариуцсан тусгайлсан яам байгуулах асуудлыг гишүүд хөндлөө. Үүнд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариулт өглөө.

У.Хүрэлсүх: "Сонгуулийн дараа хөдөлгөөнийг бага байлгахыг зорьж байна. Өмнө нь бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн албан хаагчдыг халдаг байсан.  Дараа нь хууль, шүүх гээд заргалдаад явдаг асуудал бий. Янз бүрийн донсолгоо хиймээргүй байна. Тогтвортой засаглалыг цаашид хадгалж, ганцхан Соёлыг яамыг нэмж байна.  Хилийн боомтуудыг Сангийн сайд хариуцаад явдаг. Яг үүн шиг өмнөх хэвээрээ явахад боломжтой гэж харж байна” гэлээ.

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна