УЛААНБААТАРТ 30 ХЭМ ДУЛААН БАЙНА
urug.mnСэтгүүлч: Urug.mn
НИЙГЭМ 1 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

7, 8-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, 9-нд ихэнх нутгаар, 10-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2020 оны 07 дугаар сарын 06-ны 20 цагаа¬с 07 дугаар сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил¬сан мэдээ:

Хур тунадас:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын  нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи:Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр,  Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө  түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж, Халх голын хөндийгөөр  6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 17-22 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 32-37 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.

2020 оны 7 дугаар сарын 08-наас 7 дугаар сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:                                      

8-нд нутгийн хойд хагаст дуу цахилгаантай аадар бороо, 9-нд баруун болон төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд  говь болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи  8-нд нутгийн зарим газраар, 9,10-нд говь, талын нутгаар, 11-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 8, 9-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө халж 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна