“АТЛЕТИК 220” КЛУБ “ЭМ БИ ЖИ” ЭМНЭЛЭГТЭЙ ДАХИН  ХАМТРАН АЖИЛЛАНА
urug.mnСэтгүүлч:
СПОРТ 1 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Дэлхийн нийтэд гарсан “Ковид-19” цар тахлын улмаас тодорхойгүй хугацаанд завсарлаад байсан МХБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2020 оны шинэ улирал өнгөрсөн лхагва гаригт эхэлсэн билээ. Монголын хөл бөмбөгийн спортын хөгжил, дэвшилд гар бие оролцсоор ирсэн “ЭМ БИ ЖИ”гэмтэл согогийн эмнэлэг хоёр дох жилдээ Үндэсний дээд лигийн шилдэг баг болох “АТЛЕТИК 220” клубынивээн тэтгэгчээр хамтран ажиллахаар болж, хамтын ажиллагааны гэрээгээ сунгалаа.

 

Өнгөрсөн жил тамирчдыг бэртсэн, гэмтсэн үед нь оношлох, эмчлэх, нөхөн сэргээх зэрэг эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байсан бол энэ удаад хамтын ажиллагаа нэг шат ахиулж, тамирчдыг бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлэхэд анхаарлаа хандуулан ажиллахаар болжээ. Анатоми бүтэц, бие физиологи, хөдөлгөөн засал, сэтгэл зүй, хоол зүй гэх чиглэлүүдээр сургалтуудыг нийт тамирчдад тогтмол хийж, мөн уламжлал ёсоор лигийн шинэ улирал эхлэхээс өмнө бүх тамирчдыг урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд хамруулж, эрүүл мэндийн хувийн хэргийг бүрдүүлж ажиллаж байна.

“ЭМ БИ ЖИ” эмнэлэг нийгмийн хариуцлагын хүрээнд олон  ажил хийж хэрэгжүүлдэг бөгөөд  өнгөрсөн жилээс эхлэн хөл бөмбөгийн спортод бодит дэмжлэг үзүүлэх болсон байна.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна