ТӨРИЙН ТУСГАЙ АЛБА ХААГЧДЫГ ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦАД ХАМРУУЛНА
urug.mn Сэтгүүлч: Админ
НИЙГЭМ 1 долоо хоног, 2 өдөр өмнө

urug.mn

Цар тахлын үед өндөр ачаалалтай ажиллаж байгаа эмч, сувилагч, цагдаа, мэргэжлийн хяналт, хил гаалийн ажилтнууд, төрийн тусгай албан хаагч болон үйлчилгээний байгууллагын алба хаагчдад төрөөс дэмжлэг үзүүлэн, эхлээд түрээслээд дараа нь өмчлөх байранд хамруулахаар боллоо. Эхний ээлжинд 1,300-1,500 өрхийг орон сууцад оруулах боломжтой. Зах зээл дээр бэлэн байгаа, ашиглалтад орсон барилгаас худалдан авч, тухайн алба хаагчдыг оруулах юм байна. 

Энэ боломж нь 8 хувийн хүүтэй зээлд хамрагдаад орон сууцад орохоос илүү хөнгөн нөхцөлтэй аж.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна