МОНГОЛ ЗАЛУУС АЗИДАА АНХ УДАА ВИРТУАЛ МОДЕЛЬ "АМАРА"-Г БҮТЭЭЛЭЭ
urug.mn Сэтгүүлч: Д.ГАНЗОРИГ
НИЙГЭМ 1 долоо хоног, 1 өдөр өмнө

urug.mn

Монгол залуус Монголдоо болоод Азидаа анх удаа виртуал модель бүтээжээ. Технологийн дэвшил ашиглан хийсэн уг модель нь яг л амьд хүн шиг. Загвар өмсөгч, моделиудыг орлож, бүхий л төрлийн зураг авалтад оролцох боломжтой ажээ.  “Амара” виртуал моделийг IT инженер гурван залуу хамтран бүтээжээ. Моделийг санаачлагч Н.Бэлгүүтэйгээс зарим зүйлийг тодрууллаа.

Зураг авахуулах хүн олдохгүй, моделийн асуудал тулгардаг байсан. Цагаа барьдаггүй гээд л. Тэгвэл хүний хийж чадах бүхнийг энэ виртуал модель орлох боломжтой болж байгаа юм.  Виртуал модели өнгөрсөн жилээс хийж эхэлсэн. Царайны хувьд ямар байх вэ гэдэгт нэлээн анхаарсан. Хүмүүс давхраатай гоё нүдтэй  хийхгүй байсан юм бэ гэдэг. Тэгж л болох л байсан. Гэхдээ бид илүү содон царай гаргасан.

20 настай. Өндөр 1 метр 80 см. Жин нь 58 кг. Жинхэнэ хүн видео, рекламанд яаж орно, яг түүн шиг бүх зүйлийг хийж чадна. Дэлхийн аль ч оронд байсан ч Монголоос зураг авч болно. Аль ч хүнтэй холбогдоод зураг авахуулсан юм шиг байж чадна. Ядрахгүй, цангахгүй, гомдоллохгүй.

Зургаадугаар сард  “Амара”-гийн дуу нь гараад, клиптэйгээ цацагдана. Энэ жил цомог дээр нь ажиллана. Дараа жил тоглолтыг нь хийх санаатай байгаа. Хүмүүс гайхаад “Хүн юм уу, робот юм уу гэж асууж байна. Мэдээж дэлгэцэн дээр ”амилна”. Роботоор хийгдээд бодитоор амилах үе гарах л байх. 1 сарын дотор  50 мянган дагагчтай болсон. Энэ жилдээ 1 сая дагагчтай болгох зорилготой байгаа.

 

5 сэтгэгдэл


comment image

Зочин - 2020-05-21

ider-od naiz ohintoi bolson geed bsan haana bn xaxa

202.131.243.190


comment image

Зочинmm - 2020-05-21

Энэ царайг нь бодитой болгох тал дээр анхаарахгүй бол нэг л бишээ. Эцэст нь тултал төгс хийхгүймаа гэхэд ядаж амьд харагдах тал лээр анхаарахгүй бол...

66.181.161.97


comment image

Зочин - 2020-05-21

Mongoldoo tudiigui azidaa getsen uu . Haha japan iim modeltoi l doo. Anduuraad bgaarai . Esvel niitlel gargahaasaa umnu yum unshij sudalj bai onigoo min

106.180.32.225


comment image

ider-od - 2020-05-23

ideree oortoo taarsan ohin huilgej. tsarai arsi bishee. erehtei hun shig eruunii bulan orgon. arai l amidralgui haragdaj bna. gehdee anhnii yum bolhoor daraagiin udaa saijrah biz

81.242.237.1


comment image

Зочин - 2020-05-24

Баяр хүргэе.Сайхан санаачлага байна.Улам их амжилт хүсье.

202.126.88.204