Я.СОДБААТАРТ ХЭЛЭХ ЗӨВЛӨГӨӨ БАЙНА, “ЧИ БИТГИЙ ХУЦ“

“УЛС ТӨРИЙН ЗАДЛАН” ДУГААР 6
Модернист яруу найрагч Баатарын Галсансүхийн “Бурханд хэлэх зөвлөгөө” нэртэй шүлэг тухайн цаг үедээ тэсрэлт болж, шүүмжлэл магтаал алиныг нь ч дагуулсан. Шүлгийн сүүлийн хоёр мөрийг уншвал
Чиний хэлсэн бүхнийг чинь БУРХАН гуай бид бүгдийг биелүүлдэг
Чамд хэлэх нэг зөвлөгөө байна: ~ ЧИ БИТГИЙ ХУЦ.
Монгол улсын шадар сайд, Улсын онцгой комиссийн дарга, гадаадад гацсан Монголчуудын хувьд бурхан ба аврал буйЯ.Содбаатараа чи битгий хуц!
“Битгий хуц” хэмээн шүлгээс ишлэн хэлсний учир нь иргэд чинь гэр рүүгээ очье, нислэгт өгөх олон арван сая төгрөг байтугай хоолны ч мөнгө алга, эх орон минь биднийг аваач хэмээн аврал эрэн гуйж, хоног төөрүүлэх газаргүй гудманд гудас дэвсээд хэвтэж байхад нь ардчиллын алтан дүрэм буюу иргэнийхээ үгийг сонсож, эрхийг нь хамгаалахаа мартаад иргэдийн сонголтын үр дүнд шадар сайдын сэнтийд заларснаа умартаад “бид ийм дарамт шахалтаар ажлаа хийхгүй, битгий улс төрийн акц хий” гэж та зандарлаа.
/Зурагт Я.Содбаатарт дарамт шахалт үзүүлж, улс төрийн акц хийж буй Монголчуудын төлөөлөл/
Ардчилсан нийгэмд иргэд Засгийн газар, дарга нартаа шахалт үзүүлж, таны хэллэгээр бол “дарамтлах” нь зүй. Сонгоод явуулсан иргэдээ шаардлага хүсэлт тавихад нь дарамтлаад байна гэж зандарч суугаа бол та хаана яах гэж суугаагаа мэдэхгүй байна. Монгол бол Венесуэл бас хойд Солонгос биш.
Иргэдийн хүсэлт хяналтад дургүй бол та ардчилсан оронд шадар сайд байгаад хэрэггүй. Учир нь таны унаж байгаа машин, авч байгаа цалин, идэж байгаа хоол бүгд татвар төлөгч бидний мөнгө. Та бидний эзэн биш харин үйлчлэх ёстой зарц.
/Зурагт Я.Содбаатарт дарамт шахалт үзүүлж, улс төрийн акц хийж буй Монголчуудын төлөөлөл, гадаадад гацсан иргэд/
Та биднийг төлөөлж, саарал ордонд иргэдийн асуудлыг шийдэх гэж очсон болохоос хаан ширээнд суугаагүй. Та бүхний гаргаж буй улс төрийн шийдвэрүүд буюу хүүхэд хөгшдийг, өвчтэй, жирэмсэн хүмүүсийг авчирна гэчхээд танил тал эсвэл баячуудаа авчраад байгаа тул уурлаж бухимдаж улс төрийн шийдвэрийг чинь эсэргүүцэж жагсаж акц хийх нь таны амьдарч байгаа Монгол гэх улсын тоглоомын дүрэм. Энэ бол ардчилал.
Гадаадад гацсан 13 мянган монгол хүн гэртээ ирмээр байна
Тэд жаргал хөөж явсан ч бай ямар ч шалтгаанаар явсан бай эх орондоо ирэх эрхтэй. Төрийн нэг хэсэг бүр томоохон эд эс Я.Содбаатар та хувийн мөнгөөр эсвэл улсын төсвийн мөнгөөр тэднийг авч ирэх гээгүй. Тэднээс их хэмжээний мөнгө авч байгаад авчирч байгаа. Тэд мөнгөө төлөөд ч болтугай ирье гэж байна.
Мөнгөгүй ч зээл хэлбэрээр ч болтугай ирье гэж байна. Зөвхөн толгойгоо ажиллуулж, менежмент хийх л шаардлага та бүхний өмнө байна.400 сая жуулчин авчирна гэж томрох танай намд 13 мянган Монголоо авчрах боломж байхгүй байгаа бол иргэд аж ахуйн нэгжүүд бэлхнээ санаачилга гаргаад ажиллаж байна.УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг гэр бариад каринтанд оруулъя гэж байна. "Хүннү эйр" нислэг үйлдье гэж байна. Гэтэл ТӨР та чимээгүй.
Я.Содбаатар таны ЖДҮ сангаас авсан зээлийг тань ард иргэд мартаагүй байгааг сануулаад гадаадад гацсан иргэдээ загнах биш харин хэрхэн авч ирэх төлөвлөгөөгөө танилцуулж, яаж ажиллаж яаж хичээхээ хэлэхийг чинь 13 мянган хүн тэдгээрт хамаарах 50 гаруй мянган иргэн хүлээж байна.
Эцэст нь Я.Содбаатараас асуух хоёр асуулт
Хятад Япон зэрэг улсууд сэжигтэй тохиолдлуудыг шинжлэн үзэхээс гадна энгийн иргэдээ дотроо шинжилсээр буй. Монгол улс дотроосоо корона алдаагүй ч дотроосоо шинжилгээ авахгүй байгаа болохоор өндөр эрсдэлтэй орны тоонд багтсаар. Хэзээ дотоод дахь иргэдээ шинжлэх вэ?
Иргэдийн хандив тусламж зэргийг хүлээн аваад буй УОК тайлангаа ил гаргаж, хөндлөнгийн аудит оруулах уу?
Тэр мөнгө хаачив. Авилгачин идээчин уугаачнаар дүүрэн манай улс хандивын мөнгийг нь ч идсэн байж болзошгүй гэж хардаж байна. Төрийн бүх байгууллага дансаа шилэн байлгаж байхад та нар яагаад мөнгөн дүнгээ ил мэдээлэхгүй байна вэ?
Улс төрийн задлан дугаар зургаа гадаадад гацсан Монголчуудаа загнаж суугаа Я.Содбаатарыг “загналаа”. Энэ үгсийг сэтгүүлч би дамжуулж,13 мянган иргэний дуу хоолой болов.
Жич: Я.Содбаатар нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн найз ба дундаа "Шинэ Дэлхий" тв хэмээх хамтын бизнестэй хүртэл явсан дотно. Тиймдээ ч үндсэн хуулийн дагуу өөрт нь олгогдсон их эрх хэмжээний дагуу У.Хүрэлсүх найз Я.Содбаатарынхаа ЖДҮ зээлийг үл тоогоод шадар сайд болгосон.

Зочинзочин - 2020-07-22
ядаж бхад ждүчин Содбаатар ч байхдаа яахав дээ шадар сайд гэж ....одоо цаг дулаан байхад иргэдээ хуучин тарифаар нь авчраад ийм өргөн уудам тал нутагтай байж монгол гэр барьж бгаад ч гэсэн тусгаарлаад эх орондоо авчраачээ .Мал Содбаатараа
202.9.46.122

Зочин - 2020-07-22
Үлийгээ хийж тэнэж явсан юм Хүүхдийн хүчирхийлэл хийж зураг хөрөгийг гв тавьж болдоггүй хуультай газар байж болиоч
202.55.188.94

Зочин - 2020-07-22
Монгол гэрт хорилнд байгаа коронаг яаж хамгаалах вэ шээж баана архидан согтуурна гарч зугатна битгий тэнэгт малуудаа
202.55.188.94

Зочин - 2020-07-22
Юу ч гэж хуцсан төр мэдээд ажлаа хийнэ. Яаж ч донгоссон сард 13-15 онгоц л явуулна. Бараа материал биш лэ таанууд, яаж ч байсан бүгдийг чинь зэрэг зэрэг авчирч суурйн Монголчуудыгаа эрсдэлд оруулахгүй. Гэрт байрлачаад гарч орж шээж баах уу, гэр дотроо шээж баах уу? Халдвар хамгааллын дэглэм журам чинь таануудын дур зоргоос болж огт өөрчлөгдөхгүй.
202.126.90.74

зочин - 2020-07-22
чадах ядахаараа авч л байгаашдээ монголчууд хаа явсан газраа бэлэнчлээд сурчихсан ав гээд засаг төрийг загнаад байх шаардлагаггүй
202.131.243.186

Зочин - 2020-07-22
Гэрт тусгааралсан хужаа нар чинь дэглэм сайн мөрдөнө гэж боджынуу хужаагуудаас дорд үзэхнээ
117.111.20.11

Enh - 2020-07-22
Harin ch chadhaaraa sn hiij bgashde. Nuuts bololtsoo, ayulgui baidlaa hargalzaad chadlaaraa avsaar l bga. Ene setguulch hiih ymaa olj yadah yuma.
202.126.89.149

Улсболд - 2020-07-22
Тэндээс хэдэн хүн авчирья гээд хэлсний зоргоор бүтдэг ажил байсан бол аль хэдийн болгож бүтээчих л байсан байх. Харин ч иргэдээ татан авсаар л байгаа биз дээ.
64.119.27.185

Зочин - 2020-07-22
Худлаа МАНгар попор порчик ууд
202.126.90.85

Зочин - 2020-07-22
Гадаадад гацсан хүмүүсийг төлөөлж нэг ч гэсэн сэтгүүлч дугарсанд баяртай байна.
174.192.67.194

Zochin - 2020-07-22
Tur ajilaa ta naraar zaalgahgui hiij bgaa sanaa buu zov,bitgii chalchiganaad saad bolood bai mongolchuud mini
202.126.90.68

Зочин - 2020-07-22
Өөрийнх нь нүүрэнд тулж ирээгүй, хэзээ ч ийм байдалд орохгүй юм шиг хэдэн хилийн гадна байгаа иргэдээ компютерийн цаанаас хэмлэхээсээ ич л дээ. Гадаадад байнгын оршин суух визтэй хүмүүс, төгсөх болоогүй оюутанууд явах гээд байгаа юм байхгүй. Түр ажилаар явж байхад нь, эмчилгээнд явж байхад нь, хүүхдүүд дээрээ очих гээд түр явахад нь, сургуулиа төгсөөд харих гэсэн чинь хилээ хэл үггүй гэнэт хаачихсан ш дээ. Тэгээд одоо улсын мөнгөөр иргэдийг татаж авч байгаа гэж Монголд байгаа хүмүүсийн толгойг угаагаад байх шиг байна. Гадаадад гацсан хүмүүс энгийн тарифаас 3,4 дахин өндөр төлбөр төлөөд тусгаарлагдах мөнгөө төлөөд корона вирусын шинжилгээ өгөөд, онгоцны буудалаас тусгаарлагдах 10000 төгрөгөө хүртэл төлөөд ирж байгаа хүмүүсэээ. Зүгээр л харимаар байгаа харих шаардлагатай хүмүүс Монгол иргэддээ хилээ нээхийг шаардаж байна. Гуйж байгаа юм. Засаг төр нь зүгээр аргаа барсан иргэдээрээ бизнес хийхээ болимоор байна. Энэ жаахан хүүхдүүд, өндөр настангуудыг хараад сэтгэл чинь өвдөхгүй байна уу??? Дэлгэцний цаанаас том дугарч байгаа та зүгээр ХҮН байгаач
223.33.153.112

Зочин - 2020-07-22
Ийм цагт ийм мэдээ бичих зоригтой сэтгүүлч байгаад нь баярлалаа
223.33.153.112

Зочин - 2020-07-22
Браво!
118.32.105.145

Зочин - 2020-07-22
Сайханбилэгээс иш татаад Содбаатараа л гэе Хятад болон Австрали ажилчид мөнгөтэй компанийх болоод ихээхэн мөнгө төлөөд ороод ирэв үү эсвэл вирус тусдаггүй робот ажилчид байсан юм уу гадаадад орхигдсон Монголчууд тэлний хэмжээний мөнгө өгөхгүй учраас очиж чадахгүй санал хүсэлтээ ч илэрхийлж болохгүй гэсэн үг үү хэзээ хятад австрали хүмүүс шиг бүрэн эрхтэйгээр Эх орныхоо хилийн дээсийг алхах вэ хэлж өгөөч баадаг л болохоос биш бурхан гуай минь ээ???????????!!!!!!!??????!!!!
104.187.64.195

Зочин - 2020-07-22
Сайханбилэгээс иш татаад Содбаатараа л гэе Хятад болон Австрали ажилчид мөнгөтэй компанийх болоод ихээхэн мөнгө төлөөд ороод ирэв үү эсвэл вирус тусдаггүй робот ажилчид байсан юм уу гадаадад орхигдсон Монголчууд тэлний хэмжээний мөнгө өгөхгүй учраас очиж чадахгүй санал хүсэлтээ ч илэрхийлж болохгүй гэсэн үг үү хэзээ хятад австрали хүмүүс шиг бүрэн эрхтэйгээр Эх орныхоо хилийн дээсийг алхах вэ хэлж өгөөч баадаг л болохоос биш бурхан гуай минь ээ???????????!!!!!!!??????!!!!
104.187.64.195

Зочинz - 2020-07-22
Chadliinhaa hireer l ehnees tataj avaad bga harahdah yum. Dara daragiin eelj ntr gej bga blgui dee. Jhn huleetstei bgaach humuusee
202.126.90.136

Зочин - 2020-07-22
Өөрсдөө л идэж уухаа бодохоос ард түмэн гэсэн санаа бодол эдний хэнд ч байхгүй
64.119.23.23

Hitman - 2020-07-22
Archaagvi zasgiin gazar xelex muu vg ch alga da Mongol ulsiin irgen bvr ekh orondoo xvssen vedee butsax erxtei !!!
80.233.55.235

Зочинzochin - 2020-07-22
Sodbaatariig huruunii uzuureeree hudulgudug bolchihson.Hogiin Jduchin bultah gazargui bolohooroo ulam hunii gart orj bgaagaa ch medehgvi.baritsaalagdsan Jduchin
223.38.22.200

Зочин - 2020-07-22
МӨНГӨӨ ТӨЛӨӨД ИРЭЭЧ. МАШ ОЛОН ХҮН НЭМЭЛТЭЭР АЖИЛЛАЖ БАЙГААМ ЧИНЬ НЭМЭЛТ МӨНГӨ ТӨЛЖ Л ТААРАА ШТ. Гадаадад гацсан монголчуудямар учраас үнэгүй нислэг гуйгаад байгаам. Монголд ажилоаж байгаа жирийн албан хаагчдын татварын мөнгөөр гадаадаас хүн авчрахгүй шт. ХЭН Ч ГАДААД ЯВ ГЭЖ ХӨӨГӨӨГҮЙ БАЙХАД ӨӨРСДӨӨ ЯВЧИХААД. ЗАРИМ НЬ БЭРТЭГЧИН ЗАГНАЖ ХҮНИЙ ӨМНӨӨС АМЬДАРЧ БАЙГАА МЭТ БУСДАД ЯЛАРХАХАА БОЛИОСОЙ.
64.119.19.197

Зочин - 2020-07-23
Хэдий Монголдоо байгаа ч хүмүүс минь жоохон хүнлэг бай, энд тэндхийн мэдээ сэлтийг жаахан харчих, логиктой байя аа. Чадлаараа боломжоороо гээд байгаа нь үнэхээр үнэн гэж бодож байна уу? Үнэн байлаа ч 4, 5 сар ямар ч сайжруулсан, урагшилсан зүйлгүй ярьдгаа яриад л бахь байдагтаа байх нь тэгээд зөв үү? Хэдий болтол айж хаалгаа түгжиж амьдрах вэ? Гарц, гаргалгаа хайгаад урагшилмаар байна ш дээ. Арай л өөрөөр хардаг болмоор байна даа Монголчууд минь
73.22.80.28

Зочин - 2020-07-23
MANgaruudig hen songov?esvel komunistuud songuulig hakerdsan uu....Huuk chini PM baih hugatsaa udahgui duusna...tegeed daraa ni namin nuhdin hamt "Narsand ih udaan suuhig mgl-chuud harah bolno shuu novshoo
192.82.78.165

Зочин - 2020-07-23
Mongold bgaa guilgachin tur zasagta molig modon boow unhuulsen garuud duugai bgara gadaadad gatssan buh irged munguu tuluud irj bga shuu
94.234.32.84

Зочин - 2020-07-23
Чадлахын хэрээр авчирч байгаа.!? Бүхэл бүтэн тусгаар тогтносон улс арайл арчаагүй чадалтай юу.? Та нар шилний цаанаас хүн болгонийг доромжилж байхдаа яхг юу боддог вэ.? Би гоё зөв ярьж байна ингэх ёстой гэж боддог байх тэ. Арай л арчаагүй байна даа Монголчуудаа арай л ядуу амьдарч байна. Юм хийх ёстой дугарч чаддагууд нь бүгд намын харъяат арай дөнгүүр гайгүй байгааг нь үнэн худлал нь мэдэгдэхгүй мэдээгээр сэвсээр байгаад зоригийн мохоо чинь. Зураг, мэдээ хэн нэгний постон доор хэрүүл хийж байхын оронд тархи тодгойдоо мэдлэг зөв мэдээлэл хийж баймаар байна. / хаяанаасаа холдож үзээгүй хүний бодол босго давахгүй гэж / нэрэй үнэн ч үг юм уу даа хөөрхий
88.227.56.178

Зочин - 2020-07-23
Монгол бол феодализм ханхалсан орон Хамжлагууд нь эзэндээ мал мэт зарагдаж үг дуугүй тушаалыг нь биелүүлж бна Содбаатар бол жирийн нэг хамжлага тэр хүнийг ойлгох хэрэгтэй Эзэн нь хүсвэл эхнэрээ ч өгнө Өөрийн гэсэн эрх мэдэл байхгүй эзэндээ үнэнч явсаар үхэх тавилантай
172.58.59.67

Зочин - 2020-07-23
Bolovrolguin bgaagiin har gai haana haanaa.
120.18.121.67

Зочин - 2020-07-23
Гол нь арын хаалгаар эрх мэдэлтэй танил талтай хүмүүсийн ойр хавийн хүмүүс авчраад бгаад уур хүрч бн. Мөн маш өндөр өртгөөр нислэг хийж бгаад уур хүрч бн. Гадаадад гацсан хүмүүсийн болон ар гэрийхэн бид МАН-н энэ үйлдлийг хэзээ ч мартахгүй.
64.119.21.59

Зочин - 2020-07-23
Ajil hiij mungu oloach albatai yum shig tend ochij hevtchiheed bid nar bas endee uvchingui baimaar l bn shdee
66.181.161.28

Зочин - 2020-07-23
энхтүвшин гэдэг хашир нь дэндээд чөдөр болчихсон балай өвгөнийг зайллаа гэж баярласан чинь тэрнээсээ нээх дээрдэхээргүй эргүү содбаатар гэдэг мал хүрээд ирчихлээ. чадлаараа чадвараараа ирээгүй, дарга найзынхаа татаасаар ирсэн хулчгар аймхай, ажил хийж сураагүй баачка удахгүй хусагдах байх өө.
126.159.200.113

Зочин - 2020-07-23
bayarlalaa iim ued irgediin duu hooloig hurgej baigaad
210.209.15.204

Зочин - 2020-07-23
yadaj baihad ehnii irsen irged n aashtai, hel amtai, zugtna, arihdna, shuumjilne, horlon suitgen buun erdeltei irne. Yaasan ch hetsuu yum be, ur huuhduudee bodhoor hyazgaarlah n zuv, busdig bodhoor uruvduh yum. Turiin shiidveriig l dagsan zuv baihaa.
66.181.180.125

Зочин - 2020-07-23
Коронд Төрийн төмөр нүүр хэрэгтэй. Төрийн зөв мёнежмёнтийн ачаар Монгол өнөөдөр дотроо өвчлөл алдаагүй байгаа шүү. Зөвхөн өөрийгээ бодсон хувиа хичээсэн зан гаргаж элдэв юм бичих хэрэггүй ээ. Хятадад Короно гарахад та нар зугатаж монголоос гарсан шүү. Одоо Монгол өвчлөлд хяналт сайн тавьж алдахгүй байхаар ирнэ гэж элдэвлэх. Арай л бишээ
202.55.188.90

Зочин - 2020-07-24
Чадлаараа татаж байна л гээд байх юм уучлаарай энэнээс илүү чадал хангалттай байгаа. Та нарын тархийг угааж бүх чадахаа дайчлаж байгаа юм шиг харагдуулж шоу хийнгээ мангар ашигтай бизнес хийж аргаа барсан хэдэн иргэдийнхээ кармааг сэгсэрч байгааг нүдээ нээгээд хараачээ!!!! Онгоцонд ирж байгаа хүний тоо ил гарсан тооноос нилээн олноор нэмэгдэж ирж байгаа шүү!!! Мэдээж Арын хаалгаар нэмэгдсэн хүмүүс. Бас л нэг гоё бизнес. Бид нараар зүгээр сигаадад байна!!! Ганцхан Монголчууд бас онгоцонд ирэхгүй байгаа гээд байгаа. Бод бод!!! #Нүдээ_НЭЭ
175.200.114.222

Зочин - 2020-07-24
иргэдээ авчирах үүрэгтэй
202.55.188.37

Д.Дулмаа - 2020-10-16
Одоо л эх оронтой гэдгээ санав уу. Зүгээр л байж үз. Хүүхэд багачуудаа шантажны зурагт ашиглаад байхдаа ч яахав. Хэдэн майжгий хүүхэн юу бариад зогсоод байгаа юм бэ.Хэн та нарыг дэлхийгээр нэг золбин царайлаад тэнээд яв гэсэн юм.
64.119.27.106

Зочин - 2021-02-07
Энэ муусайн юмнууд даварч байх шив Эх орноо голож гадаадад зугаа цэнгэл хөөж цагаалчилчихаад одоо болохоор нээх эх орондоо хайртай хүний дүр эсгэж тэнэгтэж байх шив больж үз зүгээр зайлдаа нян тээгчид ээ
183.177.99.230

Зочин - 2021-04-14
J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan
85.203.44.97

Зочин - 2021-04-14
J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan
85.203.44.97

Зочин - 2021-04-14
J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan
85.203.44.97
40 сэтгэгдэл