Д.НЯМХҮҮ: 109 ХҮНИЙ ШИНЖИЛГЭЭНЭЭС КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ
urug.mn Сэтгүүлч: Админ
НИЙГЭМ 1 долоо хоног, 1 өдөр өмнө

urug.mn

Өчигдөр буюу тавдугаар сарын 20-нд ХӨСҮТ--ийн хоёр, Дархан-Уул аймгийн нэг лабораторид нийт 109 хүний шинжилгээг хийхэд коронавирус илрээгүй байна. Тодруулбал, ажиглах байранд байгаа зургаан иргэний давтан шинжилгээ, Дорноговь аймагт тусгаарлагдсан 57 тээврийн жолоочийн шинжилгээ, тандалтын зорилгоор хийсэн бусад шинжилгээ багтаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 181 хүн тусгаарлалтад байгаа, үүний 114 нь вирусийн халдвартай, харин 67 нь тусгаарлалтад байгаа иргэд юм. Тэдний 47 нь энэ сарын 24-нд гэрийн ажиглалт уруу шилжих бол үлдсэн 20 хүн ирэх өдрүүдэд гарах юм.   

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна