АГААРЫН ТЭЭВРИЙН КОМПАНИУД ДАМПУУРАХ ЭРСДЭЛ ОЙРХОН БАЙНА
urug.mn Сэтгүүлч: Д.ГАНЗОРИГ
ЭДИЙН ЗАСАГ 1 долоо хоног өмнө

urug.mn

Коронавирусын хамгийн том “хохирогчдын” нэг нь агаарын тээврийн салбар болов. Манай улс энэ он гарсаар шат дараатайгаар агаарын хилээ хаасан. Ингэснээр дотоодын авиа компаниуд орлогогүй, хүнд байдалд оржээ.

Манай улсад МИАТ, Хүннү эйр, Аэро Монголиа, Изинис Эйрвэйс зэрэг дөрвөн авиа компани бий. Одоогоор зөвхөн “Миат” компани гадаад улсууд руу тусгай нислэг үйлдэж байгаа бол бусад компаниуд зөвхөн дотооддоо нислэг хийж байна.

Дотоодын агаарын тээврийн компаниуд жилд дунджаар 400-500 тэрбум төгрөгийн орлого олдог. Гэвч энэ орлогоо төвлөрүүлж чадахааргүй болоод байна. Түүнчлэн, өнгөрөлтийн нислэгийн орлого ч эрс саарчээ. Тодруулбал, манай улс дээгүүр дамжин өнгөрөх нислэг бүрээс улс төлбөр авдаг. Дайран өнгөрч буй нислэгээс жилд 300 гаруй тэрбум төгрөгийн ашиг олдог. Энэ онд өнгөрөлтийн нислэгээс 165 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлнэ гэж тооцоод байжээ.

Одоогоор, дотоодын авиа компаниуд ажилчдаа цомхотгоогүй, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж байна. Хэрэв байдал удаан үргэлжилбэл, агаарын тээврийн компаниуд дампуурахад ч ойрхон байна.

 

2 сэтгэгдэл


comment image

Зочин - 2020-05-22

Ажилчдаа 60% цалинжуулж , төр засаг нь нийгмийн даатгалын шимтэглээ авч Миат - ынхан энэ хүнд үеийг давж ядан явна. Ядаж цалингаас нь татвар авхаа больчих л доо . Миат - ийн ажилчид бүгд нисгэгч биш шүү дээ.

202.126.89.234


comment image

Зочин - 2020-05-22

Манай дэлхийн бүх орны хүн ам амьд аж төрөх баталгаа алдагдсан нөхцөлд манай сэтгүүлчид,их мэдэгчид өдөөн хатгасан аястай нийтлэл захиалгаар үйлдвэрлэж хүн амын сэтгэл зүйгээр даажигнахаа больё.Нэг их хол явахгүй,тэнүүчилж яваа сүнс аятай сэдэв шүү дээ...

122.201.24.30