Г.ХУЛАН: НООЛУУРЫГ ОРЛОХ МАТЕРИАЛААР БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЖ, ЭКСПОРТОЛНО
urug.mn Сэтгүүлч: Д.ГАНЗОРИГ
ЭДИЙН ЗАСАГ 1 долоо хоног өмнө

urug.mn

Коронавирусын хөл хорионоос үүдэн дотоодын үйлдвэрлэгчид алдагдал хүлээж, зарим нь үйлдвэрлэлээ зогсоож эхэлсэн. Ялангуяа, ноолуурын үнийг 100 мянган төгрөгт хүргэнэ гэх мэдэгдэлтэй холбоотойгоор энэ салбарынхан цаашид ажиллахад хүнд болсноо зарлаж байсан. Тэгвэл, үндэсний үйлдвэрлэгч “Сийлэн кашмер” кашмер компани ноолуурыг орлох, өөр төрлийн түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, БНХАУ-ын зах зээлд гаргахаар болжээ. Тэд сорилт, хямрал дундаас боломжийг олж харсан байна.

"Сийлэн кашмер" компанийн захирал Г.Хулан:

Экспорт ч хийж чадахгүй үе ирээд байна. Бид  “Ковид”-ын үед ямар арга хэмжээ авахаар шийдсэн бэ гэвэл, Засгийн газар дэмжлэг үзүүлэхгүй юм байна гэдгийг нь хараад ноолуураас энэ жилдээ татгалзахаар шийдсэн.  Үүний оронд дал модны хөвөн даавуу оролцуулсан полестер материал, утсыг Хятадаас оруулж ирээд, бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр тооцсон. Хил нээгдэхээр буцаагаад БНХА руу гаргана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ноолуурын утсыг бэлтгэхэд үнэ дунджаар 160 долларт хүрч байсан бол энэ утсыг худалдаж авахад 10 доллар л болно. Шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэсэн үг. Энэ жилдээ түүхий эдээ ч хямдхан аваад, энэ оныг дуустал ажилчдаа цалинжуулаад явна гэж бодож байна.

БНХАУ-ын зах зээл, иргэд  “Мade in Mongolia” гэсэн шошготой бүтээгдэхүүнд их дуртай байдаг.  Хятадад үүнийхээ  зах зээлийн маркетингийг яаж хийх вэ гэхээр, зураг авалтаа Монголд хийгээд влог давхар хөтөлнө. Англи хэлтэйгээр, Хятад subtitle-тай, wechat, tabao гэх зэрэг Хятадын олон нийтээр сүлжээгээр сурталчилна. 11-р сард их хэмжээний хямдрал зарлаж, бараа бүтээгдэхүүн борлуулдаг шүү дээ.  Тэр үеэр зарна гэж тооцоод ажиллаж байна.

Бид өмнө нь ноолуур гээд л явж байсан бол манай үйлчлүүлэгчид энэ жил санхүүгийн боломжгүй, худалдан авах чадваргүй болцгоочихсон. Тэгэхээр би эцсийн хэрэглэгч рүү өөрөө орох шаардлага гарч ирж байна. Гэхдээ хямдхан бүтээгдэхүүнээр л  орох боломжтой.  Полестер утас оруулж ирэхэд Монгол улсад 15,5 хувийн татвар төлнө шүү дээ. Гэхдээ түр горимоор оруулаад ирвэл төлж байгаа татвараа буцаагаад авах боломжтой байдаг.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна