УЛСЫН ИХ БАЯР НААДМЫГ ЦАХИМААР ХҮРГЭНЭ
urug.mn Сэтгүүлч: Админ
НИЙГЭМ 1 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Шинэ төрлийн короанвируст цар тахлын улмаас Монгол Улс нэгдүгээр сарын 27-ноос эхлэн хөл хорио тогтоож, олон нийт цуглах, бөөгнөрөл үүсгэх арга хэмжээг цуцалсан билээ. Үүнээс үүдэн бүх шатны боловсролын байгууллага үйл ажиллагаа зогсоон ирэх есдүгээр сар хүртэл сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарласан. Харин БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Үндэсний баяр наадам хүртэл ямар нэг соёл урлагийн арга хэмжээг бүгдийг нь хориглох шийдвэр гаргасан" байсан. Тэгвэл өнөөдөр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулахаар болсон байна. Тодруулбал, телевиз, цахим хэлбэрээр хүргэхээр бэлтгэж байгаа юм. 

Бид дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна