УОК: 51 УЛСЫН 12 МЯНГА 236 ИРГЭН НУТАГ БУЦАХ ХҮСЭЛТЭЭ ГАРГАСАН
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
НИЙГЭМ 2 долоо хоног, 1 өдөр өмнө

urug.mn

Өнөөдөр Улсын онцгой комиссын Шуурхай штаб наймдугаар сард үйлдэгдэх 14 тусгай нислэгийн хуваарийн талаар мэдээлэл өглөө.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: "Наймдугаар сард найман чиглэлд 14 нислэг үйлдэж, иргэдээ татан авах болсон талаар мэдээлсэн. Нислэгийн талаар тодруулж мэдээлэл өгье. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын шугамаар Чех улсад байгаа иргэд нутаг буцах хүсэлт гаргасан. Ингээд хүсэлт гаргасан 100 гаруй иргэнтэй Чехийн онгоцыг хүлээж авах шийдвэр гаргасан. Энэ онгоц нь 170 хүний суудалтай. Ингээд хүсэлт гаргасан 100 гаруй иргэдийн тийз болон ирээд 21 хоног тусгаарлагдах зардлыг Чех улсын Засгийн газраас гаргаж байгаа. Нэмээд Чех улсаас ирэх хүсэлтээ иргэдийг бүртгэж байгаа” гэлээ.

Мөн тэрээр цааш мэдээлэл өгөхдөө “Тусгаарлах байрны багтаамжаас шалтгаалан наймдугаар сарын дундуур, сүүлээр нэмэлт нислэг хийх боломжийг дахин судлаад тухай бүрд нь мэдээлнэ. Өнгөрсөн хугацаанд 15 мянга гаруй иргэнийг 40 улсаас татаж авсан байна. Мөн 51 улсын 12 мянга 236 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргаад байгаа. Тухайлбал, БНСУ руу явах хүсэлтэй 3000 гаруй иргэн байна. Бид наймдугаар сард үйлдэх тусгай нислэгээр эдгээр иргэдийн 20-40 хувийг багтаан авч явах төлөвлөгөөтэй байна” гэсэн юм.

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна