Б.ОТГОНСҮХ: ИРГЭДЭД ТӨВӨГГҮЙ ЗАМ ЗАСВАРЫН АЖЛЫГ ХУГАЦААНД НЬ ГҮЙЦЭТГЭНЭ
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
НИЙГЭМ 2 долоо хоног өмнө

urug.mn

Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Дарь-Эхийн зам, Дүнжингаравын нүхэн гарцны замын ажлын явцыг шалгалаа.  Их тойруу, Дарь-Эхийн чиглэлд энэ жил 3.3 км авто замын шинэчлэлийн ажил хийж байна. Эхний ээлжид Дарь-Эхийн уулзвараас хуучин эцсийн автобусны буудал хүртэлх авто замыг 2020 оны долдугаар сарын 27-ны 22:00 цагаас наймдугаар сарын 10-ны 08:00 цаг хүртэл бүрэн хааж засварын ажил хийж байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх: “Энэ жил улс болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотод нийтдээ 52.8 км авто зам шинээр барихаар төлөвлөсөн. Мөн уулзваруудыг өргөтгөн шинэчлэх 17.8 км авто замын ажил хийгдэх юм. Үүний нэг нь Дарь-Эхийн 3,3 км авто замын ажил. Өчигдрөөс тус замыг хааж, зам засварын ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар бродюр хуулах  ажлыг хийж байна. Замын чанарт  ус зайлуулах хоолой маш чухал нөлөөтэй. Тиймээс шинээр зам барих, зам засварын ажил хийхдээ ус зайлуулах хоолойг стандартын дагуу чанартай гүйцэтгэмээр байна.  Ер нь цаашид замын бүтээн байгуулалт хийхдээ ус зайлуулагч, явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж бүхий цогцоор нь хийхийг зорьж байна” гэлээ.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна