ГАДААДАД БАЙГАА ИРГЭД: ЕРДИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ ЮМ ЯРИХГҮЙ
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
НИЙГЭМ 1 долоо хоног, 6 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Гадаад байгаа Монголчууд "ковид-19" халдварын улмаас эх орондоо ирж чадахгүй хүндхэн нөхцөлд олон сар амьдарсаар байгаа. Тэдний хийж чадах зүйл цахим орчинд Монгол руу хүсэлт ирүүлж, эх орноосоо тусламж хүсч сүүлдээ жагсаж Элчин сайд олон онгоцны буудал дээр хонож байна. Харин Засгийн газрын зүгээс гадаад байгаа Монголчуудыг "улс төрийн захиалгатай жагсаж байна, бид ажилласаар байгаа" гэсэн хариуг өгсөөр буй.

Өнөөдөр цахим орчинд гадаад байгаа иргэд Монголын юм хийхгүй суудаг дарга нарыг хурцаар шүүмжлэн бичжээ.Тэд “Иргэддээ хилээ хаана гэдэг коронатай тэмцэх биш зугтаасан хамгийн арчаагүй үйлдэл. УОК ичээч” гэсэн үгсийг цаасан хайрцагны тасархайн дээр бичиж барьжээ.

Тэд шүүмжлэхдээ:“Ердийн төрийн албан хаагчидтай юм ярихгүй ээ. ХӨСҮТ, мэргэжлийн хяналт, цагдаа бүгд сайн ажиллаж байна. Өдөржин тийм битүү хувцастай амаргүй байгаа. Харин

-Монгол хүн битгий хэл монгол адуу эх орон руугаа гүйдэг гээд шүлэг уншсан хүүхэд юу хийв

-Хүүхэд нь анхны тусгай үүргийн онгоцоор ирээд, сайд болцон явааг нь мэддэггүй зөнөг дарга юу хийв

-Амьдралынхаа төлөө тэмцэж яваа иргэдээ, аргаа бараад нялх хүүхдээ тэврээд элчингийн гадаа суулт хийж байгаа ээжийг "улс төрийн санкц" хийгээд гэнэ үү ирваатдаг дарга юу хийж явна?

-Дотоодод байгаа иргэдийн тархийг нь угаана

-Гадаадад байгаа иргэдэд "хохь чинь", "жаргалаа хөөж яваа биздээ", "гадны вирус" гм элдэв янзын нэр өгч иргэдээ хагаралдуулна

Арчаагүй суга дарга наруудаа!!!. Төрийн албан хаагчид чинь асар ачаалалтай ажиллаж байна.

Иргэд чинь өөрсдөө төлбөрөө төлөөд тэмцээд ирцгээж байна.

Та нар юу гийгүүлсэн юм бэ!!!" гэжээ.

1 сэтгэгдэл


comment image

Зочин - 2020-07-30

Ёстой үнэн. Яаж албан тушаал дэвшихэв, хэнийгээ хааш нь албанд томилохов гээд толгой өндийх завгүй авилга бодож байгаа

66.181.191.166