Л.МӨНХТҮШИГ: ГАДААДАД БАЙГАА ИРГЭД ГОМДЛОО БАРИМТТАЙГААР ИРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
urug.mnСэтгүүлч: Д.ГАНЗОРИГ
НИЙГЭМ 1 долоо хоног, 6 өдөр өмнө

urug.mn

Гадаад харилцааны яамнаас өнөөдөр /2020.07.31/ мэдээлэл өглөө.

Гадаад улсад 10 мянга гаруй Монгол иргэн эх орондоо ирэхээр хүлээж буй. Тэд тусгай үүргийн нислэгийн тоог нэмэгдүүлэх шаардлагыг тавиад олон сарын хугацаанд хүлээж байна. Тэгвэл энэ асуудалд ГХЯ-наас тайлбар өглөө. ГХЯ-ны Консулын хэлтсийн дарга Л.Мөнхтүшиг“Энэ оны эхний үетэй харьцуулахад иргэдээ татан авах ажил сайжирсан. Цаашид ч анхаарна” гэлээ. Мөн тусгай үүргийн нислэгээр ирэх гэж буй иргэдийн эрх зөрчигдөж, Гадаад харилцааны яамнаас өгсөн үүрэг, чиглэлийг биелүүлэхгүй байна гэх гомдлын талаар тодруулахад “Бид эндээс үүрэг өгөөд явж байна. Хяналт гэдэг хоёр талтай. Нэг талаас, иргэдийн эрхийг зөрчиж, үл тоомсорлосон бол санал гомдлоо баримттайгаар ГХЯ-ны Консулын хэлтэст ирүүлэх хэрэгтэй байна”гэсэн юм.

Дэлгэрэнгүйг дээрх бичлэгээс үзнэ үү.

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна