ЗАМ ГАРЧ БАЙСАН ХҮҮХДИЙГ МӨРГӨЖ АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООЖЭЭ
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ 1 долоо хоног, 5 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Долдугаар сарын 26-30-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 884 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 576 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн гэх тоон мэдээлэл байна.

Зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж, долоон хүний амь нас хохирчээ. Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, долоодугаар сарын 26-ны өдөр 22:00 цагийн орчимд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Бяцхан булаг” гэх газарт шороон замд Kia-Bongo маркийн автомашины жолооч Э нь явган  зорчигч, 50 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироожээ. Мөн сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р баг хээтэй хорооллын 4/3 дугаар байрны арын асфальтан замд Toyota-Prius маркийн автомашины жолооч Б нь явган  зорчигч, зургаан настай, эмэгтэй хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон байна.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна