ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ: НӨХРИЙНХӨӨ ЗОДУУРААС НҮЦГЭН МУЛТАРСАН ЭМЭГТЭЙ ХОЁР ХӨЛӨӨ ХӨЛДӨӨЖЭЭ
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ 1 жил өмнө

urug.mn

urug.mn image

Гэр бүлийн хүчирхийлэл өдөр бүр гардаг талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсээр байдаг. Иймээс гэр бүл болон ард иргэд, гэр бүл зохиох гэж буй залууст нөлөөллийн аян явуулсаар байгаач гэр бүлийн хүчирхийлэлийн дуудлага мэдээлэл тасрахгүй байгаа аж. Мөн жил ирэх тусам гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч нар нэмэгдсээр байгаа бөгөөд хохирогч бага насны хүүхэд эмэгтэйчүүдийг зодож, тамлах, бэлгийн хүчирхийлэл үйлдэх зэргээг асуудал улам хурцдаж байгаа юм.

Нийслэл хотод өдөрт дунджаар 3-10 эмэгтэй ханилсан ханийхаа гарт зэрлэгээр зодуулсан хэмээн цагдаад ханддаг байна. Үүний цаана хичнээн хүүхэд хичнээн эмэгтэй харгислал амсч нүдэндээ нулимстай нүдтэй, биедээ шархтай хоцорч байгаа бол гэдгийг мэдэх аргагүй юм. Учир нь гэр бүлийн хүчирхийлэл хөшигний ард буюу нуугдмал байдлаар үйлддэг.

Нэгдүгээр сарын 7-ны өдөр гэр бүлийн хүчирхийллийн улмаас 37 настай эмэгтэй хоёр хөлөө хөлдөөсөн хэрэг гарсан байна.

Хэргийг тодруулбал, Налайх дүүргийн зургаадугаар хороонд оршин суух хаягтай 40 настай эрэгтэй Ч.Г нь эхнэр болох 37 настай А.Б-г гадуур хувцасыг нь тайлан хөл нүцгэн хөөж гаргаад зогсохгүй автомашинаараа дайрч ална хэмээн хөөж айлган сүрдүүлсэн байна. Үүний улмаас эмэгтэй 37 настай А.Б нь гадаа олон цаг хөл нүцгэн зогсож улмаар хоёр хөлөө хөлдөөсөн аж. Нөхөртөө зодуулахгүйн тулд гадаа олон цаг айн зогссон эмэгтэй одоогийн байдлаар ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Энэхүү гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийг ГССҮТ-ийн эмч нар анх цагдаагийн байгууллагад хандан мэдээлжээ. Учир нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас хөлөө хөлдөөсөн эмэгтэй хоёр хоног гэртээ байсан. Харин биеийн байдал эрс муудсан тул аргагүйн эрхэнд эмнэлэгт хандаснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байгаа юм.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд зааснаар хорих ялаар шийтгэнэ. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 1.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга: 1.1.зодсон; 1.2.харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан; 1.3.хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 2.Энэ гэмт хэргийг: 2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн; 2.2.асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын ажилтан үйлдсэн; 2.3.таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж үйлдсэн бол зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

5 сэтгэгдэл


comment image

Зочин - 2020-01-09

Oo yamar oodgui amitan be. Yamar baga hugatsaagaar horidog yum be.

202.179.24.96


comment image

Зочин - 2020-01-09

Ил далд зөндөө л ийм тарчлаан зовоосон үйлдлүүд байдаг шүүдээ.

77.111.246.40


comment image

Зочин - 2020-01-09

Naad tamlagchaa shorond horoichee..

192.82.75.67


comment image

Зочин - 2020-01-12

Гэр бүлийн хүчирхийлэлд хүлээлгэж бгаа шийтгэл нь дэндүү бага, дахин хүчирхийлэлд өртөх эрслэл их, ихэнх нь далд бсаар л бгаа, мэдэгдээд шалгагдаж бгаа нэг нь мөрдөн байцаагч нь та 2 учраа ол тохиролц гэдэг .

202.9.46.35


comment image

Arai l ymaa - 2020-01-12

Ger buliin huchirhiillin huuliig changatgaj horshiin holboog saijruulah l heregtei. . Huuli changa bol hun nertee araatanuud ch gesen uildleee baga ch gesen hynah blgui. ted nar chin.amindaa hairtai novshnuud l bgaa.

202.9.46.135