ШҮДНИЙ БУРУУ ЗУУЛТААС БОЛЖ  ТОЛГОЙ ИХ ӨВДДӨГ
urug.mnСэтгүүлч: Админ
НИЙГЭМ 3 жил, 7 сар өмнө

urug.mn

urug.mn image

Хүмүүсийн амьдралын хэв маяг маш их өөрчлөгдөж байгаагаас үүдэн шинэ шинэ өвчнүүд ч гарч ирж байна. Ялангуяа сүүлийн үед толгой өвдөх өвчин ихэссэн бөгөөд гэнэ гэнэ толгой өвдөхгүй хүн ховор, түүнийгээ ч хэвийн зүйл мэт хүлээж авдаг болжээ. Тэр дундаа шүдний буруу зуултаас үүдэж толгой өвддөг талаар Монголчууд тэр бүр мэддэггүй. Харин Япон зэрэг бусад хөгжилтэй орнуудад шүдээ үзүүлэх бүртээ буруу зөв зууж байгаа эсэх, унтах үедээ хангалттай хүчилтөрөгч авч байгаа эсэхээ байнга хянуулдаг байна.

Чих хамар хоолой, мэдрэл, шүд эрүү нүүр ам судлалын эмч нарын хүргэдэг зөвлөгөөг хүргэе.

Толгой өвдөх шалтгаанууд:

  1. Хамрын гэмтэл

Таславчны муруй, самалдаг томорсноос шалтгаалан хамраар хүчилтөрөгч хангалттай орохгүйгээс толгой өвдөх нэг төрлийн шалтгаан болдог.

Ялангуяа эрчүүд зодоон цохион хийх үедээ хамраа цохиулж гэмтэл аван, хамарны таславчаа мурийлгаж хангалттай хүчилтөрөгч авч чаддаггүй байна.

Хамартаа гэмтэл авч байсан бол эмчид заавал үзүүлэн хамраараа хүчилтөрөгчөө хангалттай авч чадаж байгаа эсэхээ шалгуулаарай.

  1. Шүдний буруу зуулт

Төрөлхийн шүдний буруу зуулттай хүн шөнө унтахдаа хангалттай хүчилтөрөгч авч чаддаггүй байна. Хангалттай хүчилтөрөгч авч унтаагүй гэдэг нь чанаргүй нойр авсан буюу дутуу амарсан гэсэн үг. Байнга ийм байдалтай явах нь амархан ядрах, толгой их өвдөх, амархан хөгширч байна гэж ойлгож болно. Унтаж байхдаа хангалттай хэмжээний хүчилтөрөгч авч бусад эрхтнүүддээ түгээх хэрэгтэй байдаг.

  1. Дасгал хөдөлгөөн дутагдснаас

Амьдралын завгүй хэмнэл дундаа бид өөрсдийгөө хөдөлгөөний дутагдалд ороод байгаагаа ч анзаардаггүй. Олон цагаар компьютер дээр суух, машин барих, утас шагайх зэрэг нь хүзүү нурууны булчинг чангалдаг. Чангарсан булчинг дасгал хөдөлгөөн хийж тараахгүй бол толгой өвдөх бас нэгэн шалтгаан болдог.

  1. Д витамины дутагдал

Манай Монгол орны цаг агаарын онцлогоос шалтгаалан бид нарнаас Д витамины хангалттай хэмжээгээр авч чаддаггүй. Мөн Д витаминаар элбэг далайн гаралтай хоол хүнсийг ч тэр бүр идээд байж чаддаггүй. Тиймээс Монголд амьдарч байгаа хүн бүр Д витамины дутагдалтай байдаг гэнэ. Үүний нэг шинж тэмдэг нь толгой өвдөлтөөр илэрдэг байна.

  1. Хүчилтөрөгчийн дутагдалд орохоос сэргийлж байх

Ажиллаж байгаа өрөө, унтдаг өрөө, гэр албан тасалгаандаа байнга салхи оруулж, чийгтэй цэвэрлэгээ хийж байх. Мод ихтэй газар, ууланд алхаж хэвших. Толгой их өвдөх нь тархины судас нарийсах, тархины хавдраар өвчлөх эрсдэлд ч хүргэх магадлалтай. 

5 сэтгэгдэл

comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97