Э.ШҮРЭНЦЭЦЭГ: ХҮҮХДИЙН НҮҮРНИЙ ГАЖИГ ШҮД ЦООРЛООС БОЛДОГ
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
НИЙГЭМ 1 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

Бид энэ удаа хүүхдийн нүүр амны гажиг хэрхэн үүсдэг болон түүнээс хэрхэн сэргийлэх талаар "Удвал дент" шүдний эмнэлгийн Хүүхдийн нүүрний гажиг заслын эмчийн яриаг хүргэж байна.

Эрүү нүүрний гажиг нь үндсэн хоёр шалтгаантай. Олдмол болон төрөлхийн гэсэн хоёр шалтгаантай байдаг.Хүүхэд хуруугаа  хөхөх, угж удаан хугацаагаар хөхөх, хумсаа мэрэх, шанаагаа тулах, уруулаа хазах, хэлээ хөхөх гэм мэтчилэн буруу зуршлууд эрүү нүүрний гажиг үүсгэдэг. Мөн дараагийн шалтгаан нь юу вэ? гэвэл хүүхдийн шүдний цооролтын өвчин. Хүүхдийн шүд маш удаан хугацаанд архаг хэлбэрээр цоорсноор шүдний бүрэн бүтэн байдал алдагддаг. Тэгэхээр хүүхдийн зажлах, таслах үйлдэл алдагдаад ирдэг. Үүнтэй холбоотой эрүү нүүрний өсөлт, хөгжлийн систем удааширдаг. Үүнээс болж сүүлийн үед хүүхдүүдэд буруу зуулт үүсэх, шүдний бөөгнөрөл үүсэх шалтгаан болж өгдөг.

Тиймээс эцэг, эхчүүд та бүхэн хүүхдээ нүүр амны гажигтай болохоос урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдээ сайн ажиглах хэрэгтэйг эмч зөвлөж байна.

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна