УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ДАМБА-ОЧИРТ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЛОО
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
НИЙГЭМ 1 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

Өнөөдөр УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10 цагт эхлэх тов гарсан. Харин уг шүүх хуралдаан одоогоор эхлээгүй байна.

НЭМЭЛТ: 11:08Дөнгөж сая УИХ-ын гишүүн асан Д.Дамбар-Очирт холбогдох шүүх хуралдаан эхэллээ. Дэлгэрэнгүй мэдээллийг дээрх шууд дамжуулалтаас үзээрэй.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт Д.Дамба-Очир /Улсын Их Хурлын гишүүн асан/-т холбогдуулан 2020 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн есөн хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны зургаадугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан.

Улмаар өнгөрсөн долоодугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагт зарлагдсан гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Дамба-Очир, түүний өмгөөлөгч нар ирээгүй тул шүүх хуралдааныг 2020 оны наймдугаар сарын 12-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулсан байдаг.  Энэ өдрийн Шүүх хуралдаанаар Д.Дамба-Очирт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулсан үндэслэлээр түүнийг албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн билээ.

НЭМЭЛТ: 11:20 Өнөөдрийн шүүх хурлаар шүүгдэгч Д.Дамба-Очир өмгөөлөгчөөсөө татгалзаж, шинэ өмгөөлөгчтэй болсон учир хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргалаа.Шүүхээс хүсэлтийн дагуу шинэ өмгөөлөгчид 10 хавтаст хэрэгтэй танилцах долоо хоногийн хугацаа өгч, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэлээ.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна