Д.НАРАНГЭРЭЛ: ХООЛОЙ ЗАЙЛАХ НЬ ХАЛДВАРААС СЭРГИЙЛНЭ ГЭСЭН СУДАЛГАА ГАРСАН
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
НИЙГЭМ 1 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ИЙН ТАНДАЛТ СУДАЛГААНЫ АЛБАНЫ ДАРГА А.АМБАСЭЛМАА:“2020 оны наймдугаар сарын 12-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 677 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Өнөөдөр ХӨСҮТ-ээс зургаан хүн эдгэрч, сувилал руу шилжиж байна. Тэдгээр нь энхийг сахиулагч, Истанбулын тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэд байна”.

ЭМЯ-НЫ ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Д.НАРАНГЭРЭЛ: “ОХУ-д 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвараар 4945 хүн өвчилсөн бол БНХАУ-д 61 тохиолдол шинээр бүртгэгдсэнээс 14 тохиолдол нь гадаад улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Шинэ Зеланд улсад 102 дахь хоног дээрээ коронавирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдэж, хөл хорио тогтоож эхэлсэн.

Германы судлаачид 30 секунд амны хөндийг зайлахад вирусийн түвшин буурч, гурван удаа ам, хоолойг зайлах нь коронавирусийн халдвараас сэргийлнэ гэсэн судалгаа хийсэн байна" гэв.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна