“АЛТАЙ КОНСТРАКШН” КОМПАНИЙН ЗАХИРАЛ Х.БАТ-ЭРДЭНИЙГ ХОРЬЖЭЭ
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
НИЙГЭМ 1 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Энэ сарын 10-ны өдөр “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар цагдан хорьсон байна.

Түүнийг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар хуулийн байгууллагад шалгуулж байх хугацаандаа хил даван сураггүй болсон үндэслэлээр АТГ-аас эрэн сурвалжлуулахаар Интерполд хандаж байжээ.

Хэргийг эргэн сануулбал,түүний хамаарал бүхий хүмүүсийн үүсгэн байгуулсан “Монгол драй милк” компани нь дотоодын зах зээлийг хуурай сүүгээр бүрэн хангаж, тэр ч бүү хэл гадаад руу экспортлох төслөөрөө Хөгжлийн банкнаас 15 сая ам.доллар буюу 47 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Гэвч түүний зээл хүндэрсэн талаар Хөгжлийн банк мэдээлж байсан. Мөн зээлийн барьцаа болох хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө нь 47 тэрбум төгрөгийнхөө 10 хувьд ч хүрэхгүй үнийн дүнтэй байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр онцолжээ.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна