А.АМБАСЭЛМАА: ДӨРВӨН ХҮНЭЭС КОРОНАВИРУС ИЛЭРЧ, НЭГ ХҮН НАС БАРЛАА
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
НИЙГЭМ 1 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Өнөөдөр ЭМЯ-наас ковид-19 ийн талаарх цаг үеийн шуурхай мэдээллийг өглөө.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:"Наймдугаар сарын 12-ны өдөр улсын хэмжээнд нийт 487 хүнд шинжилгээ хийхэд 483 хүнд коронавирус илрээгүй,  дөрвөн хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.

Энэ дөрвөн хүн нь наймдугаар сарын 11-ний өдөр Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн 73, 20 настай эмэгтэй байна. Мөн Алтанбулагийн хилээр ойрын өдрүүдэд бид иргэдээ татан оруулсан. Тэдгээр иргэдээс Орхон болон Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байсан 24 настай эрэгтэй, 65 эмэгтэй ОХУ-ын иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ. Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн 297 тохиолдол батлагдлаа. Үүнээс 269 нь эдгэрсэн байна" гэв.

Мөн өчигдөр ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан нэг иргэн элэгний хатуурлаар нас барсан байна. Талийгаачаас дөрвөн удаа шинжилгээ авахад бүгд сөрөг гарч байжээ.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна