ӨСВӨРИЙН САГСЧИД “FIBA U17” 5Х5 УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦЛОО
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
СПОРТ 2 сар, 2 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Олон Улсын сагсан бөмбөгийн холбоо /ФИБА/-гийн U17 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (5x5) болохоор төлөвлөгдсөн байсан ч цар тахлын улмаас хойшилсон юм.

Иймд ФИБА 5х5 төрлийн U17 хүртлэх насны тамирчдын дунд FIBA U17 Skill Challenge онлайн видео тэмцээнийг зохион байгуулж байна.

Манайх Азийн бүс нутагт Австрали, Шинэ Зеланд тэргүүтэй далайн бүсийн улсууд нэмэгдсэн ба Монгол Улсын эрэгтэй баг Иран, Тахити, Самоа, Шинэ Гвиней улсуудтай нэг хэсэгт орсон бол манай эмэгтэй баг Тайланд, Ливан, Тахити, Гуам зэрэг улсуудтай нэг хэсэгт өрсөлдлөө.

FIBA U17 насны Дэлхийн аваргад оролцох эрхээ авсан 16 баг шууд үндсэн хэсэгт өрсөлдөж байгаа бол манай улс нэмэлт эрхийн төлөө урьдчилсан хэсгээс ийнхүү өрсөлдөж эхэлж байна. Тэмцээний дүнөнөөдөр /2020.08.14/гарах ба Ази тивээс 2 улс эрхээ авч Дэлхийн 16 улстай өрсөлдөхюм. Хэрвээ манай багууд дараагийн шатанд шалгарч чадвал бямба гарагт дараагийн тоглолтоо хийх юм.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна