ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НЭГ НАСТАЙ ХҮҮХДИЙГ ХАРАНХУЙ ӨРӨӨНД ЦООЖИЛСОН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ 1 жил өмнө

urug.mn

urug.mn image

Нэг ой арван сартай хүүхдийг цэцэрлэгийн багш уйллаа гэх шалтгаанаар харанхуй өрөөнд цоочилж хорьсон гэх зүй бус хэргийг цагдаагийн байгууллага материалжуулан шалгаж байна.

Хэргийг тодруулбал, Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах 19-р цэцэрлэгийн бага бүлгийн багш ангийнхаа нэг настай хүүхдийг хоёр өдөр дарааллан харанхуй өрөөнд түгжиж шийтгэсэн байна. Тухайн хүүхэд гэртээ хариад уйлах, унтахгүй байх зэрэг шинж тэмдэг илэрч эцэг, эх нь хяналтны камерийн бичлэг шалгаснаар ийнхүү хэрэг илэрсэн байгаа юм.

Улмаар хүүхдийн хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх нь цагдаагийн байгууллагад хандаж мөрдөж шалгах ажиллагааг эхлүүлжээ.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна