ЖОНШ ОЛБОРЛОЖ БАЙСАН ИРГЭН УХСАН НҮХЭНД УНАЖ НАС БАРЖЭЭ
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ 1 жил өмнө

urug.mn

urug.mn image

Хэнтий аймагт хууль бусаар жонш олборлож байсан иргэн ухсан нүхэнд унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, “Баян-Адарга сумын нэгдүгээр багт эрэгтэй хүн нүхэнд унаж нас барсан байна” гэсэн мэдээлэл нэгдүгээр сарын 07-ны 16:40-д цагт цагдаагийн байгууллагын шуурхай утсанд иржээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад 30 настай эрэгтэй Б нь гар аргаар жонш олборлохоор ухсан нүх рүү орох явцад олс нь тасарч нүх рүү унаж нас барсан байж болзошгүй байжээ. Уг хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд иргэд та бүхэн хууль бусаар ашигт малтмал олборлож өөрийн амь нас эрүүл мэндийг эрсдэл учруулахгүй байх шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна