АЙЛЫН ЦОНХ ХАГАЛЖ ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ЭД ХӨРӨНГӨ ХУЛГАЙЛСАН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ 1 жил өмнө

urug.mn

urug.mn image

Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, амины орон сууцны хоёрдугаар давхарт оршин суух иргэн С-ийн сууцны цонхыг хагалж, тэрбум гаруй төгрөгийн хохиролтой эд хөрөнгө алдагдсан хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар өнөөдөр ЦЕГ-аас мэдээлсэн.

Мөн Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат З, Г нар нь 2019 оны тавдугаар сарын 20-ны орчимд тус аймгийн Хатанбулаг сумын нутагт металл хайгч багаж ашиглаж, эртний хадны сүг зураг мэт хэлбэр дүрстэй, 11 ширхэг зэвэрч хөгцөрсөн байдалтай гуулин эд зүйлсийг газрын хөрснөөс ухаж гарган, худалдан борлуулах зорилгоор хадгалсан байна. Сэжигтэй этгээд З-г Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан. Хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд гэрт нь үзлэг хийж, эд мөрийн баримтаар эртний хадны сүг зураг мэт хэлбэр дүрстэй 11 ширхэг металл эд зүйлсийг хураан авчээ.

Хураагдсан эд зүйлийг Шинжлэх ухааны академи, Археологийн хүрээлэн шинжээч томилж шинжилгээ хийлгэхэд Хүннүгийн соёлд хамаарах НТӨ III-I зуунд хүрлээр бүтээгдсэн нэг бүсний чимэглэлийн товруу ба арал болох нь тогтоогдсон байна.

Эдгээр зүйлсийн үнэлгээг тоон утгаар илэрхийлэх боломжгүй, соёлын хосгүй үнэт зүйлсийн ангилалд багтах эд зүйл болох нь тогтоогдсон тул холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж байгаа аж.

Түүнчлэн бусдыг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт 2014 оноос интерполын шугамаар эрэн сурвалжилж эхэлсэн БНХАУ-ын иргэн Ү-г олж тогтоон, Хятадын талд хүлээлгэж өгсөн.

Дорноговь аймгийн Зүүнбаян дах Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг өглөөний гүйлтэндээ гүйж байгаад унаж, ухаан орохгүй байсаар амь насаа алдсан хэрэг гарсан өнгөрсөн оны наймдугаар сард гарсан. Энэ хэрэгт тус ангийн гурван алба хаагчийг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. 2019 оны арванхоёрдугаар сард Говьсүмбэр аймгийн шүүхээр дээрх гурван алба хаагчийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан зэрэг мэдээлийг өгсөн билээ.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна