Б.ОТГОНЖАРГАЛ: НАДАД АМЬДРАЛ ХАЙРЛААЧ, ХҮҮГЭЭ ЭРИЙН ЦЭЭНД ХҮРЭХИЙГ НЬ ХАРМААР БАЙНА
urug.mnСэтгүүлч: Админ
НИЙГЭМ 3 жил, 7 сар өмнө

urug.mn

urug.mn image

Сайн байна уу,

Танд энэ өдрийн мэнд хүргэе.

Намайг Баттогтох овогтой Отгонжаргал гэдэг. Нөхөр 4 настай хүүгийн хамт амьдардаг . Амьдрал надад олон удаа хатуу хандаж, хүнд хэцүү сорилтууд өгсөн ч би хэзээ ч энэ хувь тавиландаа гомдоллож бууж өгөөгүй, амьдралд илүү ихээр шунан дурлаж, амьдралын сорилт бүрийг алдхан биеэрээ туулж, бурхан миний талд байгаа даа, үүнийг л давчихвал жаргалтай сайхан амьдарна даа” гэж тэмцсээр ирсэн.  Цаашдаа ч нялх үрийнхээ төлөө тэмцсээр байх ган төмөр мэт бат бөх сэтгэлийн хаттай жирийн нэгэн бүсгүй, энгийн нэгэн эх хүн би өөрийн амьдралын түүхээ танд өгүүлж байгааг минь төвөгшөөлгүй уншихыг чин сэтгэлээсээ хүсэж байна.

 Би 1989 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Завхан аймгийн Улиастай хотод 7 хүүхэдтэй айлын отгон охин болж мэндэлсэн. Аав минь намайг төрөхөөс 1 сарын өмнө ходоодны шархлаа өвчнөөр бурхан болж, хүүхэд ахуй насаа ээж, ах, эгч нарын хамт өнгөрүүлсэн. Би аав гэж ямархуу хүн байдаг гэдгийг мэдэхгүй өссөн ч ээжийнхээ хайранд, ах эгч нарынхаа халамжинд жаргалтай өссөн гэж боддог.  Гэхдээ л бусад хүүхдүүдийн адил аавтай байсан бол гэсэн бодол олон төрж байсан. Ээж минь залуу насандаа хань ижлээ алдаж сэтгэлийн хүнд зовлонтой үедээ намайг төрүүлж, нялх биетэй олон өнчин хүүхдээ тэжээх гэж ганцаар зүтгэсээр архаг ядаргаанд орж, голын хий гэх өвчнөөр хэвтэрт орох хүртлээ дордсон. Гэхдээ ээж минь бидний төлөө эргээд хөл дээрээ боссон.  Хэдэн өнчин хүүхдээ хүний дор орохооргүй сургууль номтой болгож, хэнтэй ч зохицоод амьдрах ухаантай болгож өсгөсөн. Миний бие 2007 онд Завхан аймгийн Цэцэн-Уул сумын 10 жилийн дунд сургуулийг онц дүнтэй төгссөн. 2008 онд амьдралын минь тулах ганц багана хайртай ээжийгээ бурханы оронд үдэж, амьдрал хатуу гэдгийг анх мэдэрсэн. Эд хөрөнгөөр элбэг хангалуун биш ч ээжтэйгээ байхдаа бид үнэхээр баян байсан юм билээ. Ээжээсээ холдож үзээгүй би 2,3 жил ээжийгээ үгүйлж дотроо бэтгэрсэн сэн. Ээжийгээ санахдаа би хичээлээ л хийж сатаардаг байсан. Хичээсээр онц сурч сургалтын тэтгэлэг жил дараалан авч 2012 онд МҮДС-ийн Бизнесийн удирдлага мэргэжлээр улаан дипломтой төгссөн. Их сургууль төгсөх жилээ элэгний бэтэг гэж оношлогдон ХСҮТ-д элэгний хагалгаанд орсон. Цээжээ яруулж эд эрхтэнээ тайруулахын зовлон хэцүү ч одоогийн байгаа зовлонг бодоход ингэж цөхрөлд хүрээгүй байжээ. Хүн бүрийн л туулдаг өвчин зовлон намайг дайраад, би ч даваад л гарлаа. Өмнө минь хийх бүтээх их ажлууд, сайхан амьдрал хүлээж байгаа гэсэн бодлоор даван туулж, одоо сайхан амьдрах л үлдлээ гэж итгэж байсан. 2014 онд нутгийн залуу Д. Нямдоржтой гэр бүл болж 2016 оны 12 сард хөөрхөн хүүтэй болсон. 2017 оноос эхлэн баруун эрүүний ясанд жижигхэн өвдөлт, зовиургүй хавдар үүсч бага багаар хавдах боллоо. Эхэндээ шүд өвдөж буйл хавдаад байна л гэж бодсон. Гэтэл буйлны мах биш яс хавдаж байж. Хавдар бага багаар ахисаар 2017 оны аравдугаар сард УНТЭ-т эрүүний ясанд байгаа хавдарыг хусаж авах мэс засалд орсон. Ингээд зовиур шаналал дууслаа гэж итгэл дүүрэн байсан надад жил хүрэхгүй хугацаанд дахиад л сорилт... Дахиад л хагалгаа... 2018 оны зургаадугаар сараас хагалгаа хийсэн газраа хавдар дахин хавдаж эхлэв. Мөн хавдар баруун хөлний шилбэний ясанд үсэрхийлсэн. Ингээд олон удаа шинжилгээ өгч зураг авахуулж явсаар 2018 оны 10-р сарын 18-нд ХСҮТ-д эрүүний ясны хавдар оноштой баруун талын эрүүний ясыг бүхлээр нь таллан тайрч зүүн хөлний шилбэний яснаас/эрүүл хөл/ тайрагдсан хэсэгт нөхөн сэргээх хагалгаанд орсон. Хагалгаа ч амжилттай болсон. Бүтэн 1 сарын турш эмнэлэгт хүний эрхэнд байж зоондоор хооллож байхдаа ингээд л өвчний ард гарлаа, жинхэнээсээ эрүүл боллоо гэж итгэсэн. Аюулт өвчинөөс аврагдлаа одоо л сайхан амьдарна даа гэж итгэл дүүрэн байлаа.

Гэвч мэс заслын дараах эдийн шинжилгээний хариу “Ясны хорт хавдар” гэсэн хариу гарч 4 удаагийн хими эмчилгээнд орсон. Мэс заслын дараа сайн тэнхэрч чадаагүй бие минь химийн эмчилгээндээ улам ядарч, хортой тарианы нөлөөгөөр толгойтой үсээ хусахаас аргагүйд хүрч үс маань туг тугаараа унаж нүд халтирам цонхийсон дүр дөрхтэй боллоо. Аймшигт өвчнийг ялж л байвал эргээд царай зүс орно доо гэж бодоод итгэл найдвар минь гал мэт дүрэлзсэн хэвээр байсан. Учир нь, надад дөнгөж хөлд орж байгаа шулганасан хөөрхөн үр минь байгаа шүү дээ. 4 удаагийн хими эмчилгээний дараа шинжилгээ өгч, зураг авахуулахад яс залгасан эрүүнд хавдар дахин гарч эхэлсэн, ясны хавдарт хими эмчилгээ нөлөө үзүүлэхгүй байна гэж үзээд зогсоосон. Туяа эмчилгээний тухайд толгойн хэсэгт байгаа хавдар учраас туяа эмчилгээ хийх боломжгүй гэв. ХСҮТ-д хяналтанд байх хугацаанд ясны хавдар 3 дахь удаагаа дахиж аажмаар томорсоор... хяналтын эмч нар миний өвчний талаар “Монголд дахиад мэс засал хийх, хавдарыг зогсоох боломжгүй, монголд хими туяа эмчилгээ хийлгэх нь ч ямар нэгэн нөлөө үзүүлж чадахгүй” гэсэн. Арга хэмжээ авна даа гэж найдаж байсан эмч нараасаа ийм найдваргүй хариу сонсоно гэдэг ямар аймаар гээч. Тэр үед л тэнгэр хол газар хатуу гэдэг ийм л байхдаа бурхан надад жинхэнээсээ дургүй болсон юм байхдаа гэхээс нулимс өөрийн эрхгүй урсаж байсан. Тэглээ гээд би бууж өгөөгүй ээ. Бууж өгөх эрх ч надад байхгүй, нэгэн бяцхан зүрхийг энэ хорвоод төрүүлсэн, түүний хувьд би бүх зүйл нь учир надад тэмцэх л зам байсан.

Ингээд би Монголд байгаа бүх л сайн гэсэн уламжлалт, европ эмч, эмнэлэээр явж, очоогүй бөө, лам, зайран үлдээгүй. Бүгд л болно, эдгээнэ, чадна гэж байсан ч хэн нь ч чадаагүй, энэ хугацаанд хүний зовлонгоор далимдуулж ашиг хонжоо олох гэж улайрагчид ч таарч байлаа. Бүр тэдэн төгрөгний өргөл өгч тэдэн хонины мах, тийм тийм юм авчир засал хийнэ тэгээд л цоо эрүүл болгоод өгнө гэсэнтэй ч таарч байлаа. Өвчинд сөхөрч аргаа барсан хүмүүс эрүүл л болж байвал гэж хамаг байдгаа барин гүйвч үр дүн нь мөн л адилхан хий дэмий найдлага төрүүлж, эм тарианы мөнгөнөөсөө хагаслах юм.

2019 оны 12 сард ХСҮТ-ийн эмч нар гадагшаа том эмнэлэгүүдээр яаралтай эмчилгээнд явах хэрэгтэй гэж зөвлөсний дагуу гадны эмнэлэгүүдтэй холбоо тогтоож байтал коронавирус дэгдэж дэлхий даяар айдас түгшүүртэй болж төлөвлөсөн ажилд маань саад учирч өчүүхэн миний зовлонд үнэхээр их саад учрууллаа. Гэтэл саяхнаас Солонгосын Тэжон хотын нэгэн эмнэлэгээс ирж хяналтанд орж, эмчилгээ хийлгэж болно. Эдгэрэх боломжтой хавдар гэсэн баяртай хариу ирсэн. Гэвч бид өмнөх 3 жилд 3 удаа хавдартай нүүр тулахдаа хамаг байдгаа барсан хүмүүс гадагшаа явна гэдэг санхүү мөнгөний асуудал тун хүнд учир аргаа барж сууна. Би үнэндээ амьдралаас их юм хүсдэггүй ээ, зүгээр л хайртай хань, хөөрхөн үртэйгээ, хайртай бүхэнтэйгээ эрүүл энх, элэг бүтэн амьдарч, эх хүнийхээ үүргийг гүйцэтгэхийг л хүснэ.  Гэтэл яагаад надад амьдрал ийм хатуурхаж байгаад гомдохдоо би зөндөө уйлдаг. Одоо биеийн байдал маань үнэхээр хүнд, эрүүний хавдар хүзүү чих рүү нэмэгдэж гадагшаа их хавдсан, шөнө өдөргүй ясандаа маш их өвдөнө. Энэ өвдөлтийг би үгээр илэрхийлж чадахгүйнээ. Өвчин намдаах тариаг 6 цагийн зайтай хийх заалттай бичүүлж аваад 2-3 цагийн зайтай хийж байж түр амс хийж өвчнөө даран өдөр хоногийг өнгөрөөж, нэмэгдээд томроод байгаа хавдрын эсийг хянах зогсоох, ямар ч арга хэмжээ авахгүй байгаа болохоор өдрөөс өдөрт томорсоор, 4 мөчиндөө хүчтэй тариа ээлжлэн шахсаар тарианы гаж нөлөөгөөр энд тэндээ идээт шарх үүсч нэг хэсэг зовсон. Гэхдээ учрыг нь олж арга хэмжээ авч байгаа.

Ясны энэ их өвдөлтийн хажууд энэ бол өчүүхэн зүйл мэт санагдаж байна. Хүн ийм их зүйлийг үзэж туулаад ирэхээр шантрах үе маш их бүх зүйлд бууж өгмөөр байвч хавдсан нүүр, мурийсан ам, олигтой ярьж ч чадахгүй, алхаж гишгэж чадахгүй байгаа намайг “Миний ээж хөөрхөн шүү, хайртай шүү, та минь зүгээр болно оо” гэж чин сэтгэлээсээ намайг хайрлаж, Ээжийг минь эдгээж өгөөрэй гэж бурханд алгаа хавсран залбирч байгаа бяцхан үрээ харахаар байвч бууж өгч чадахгүй юм. Тэглээ ч хийж чадах зүйлгүй дэмий л өвчинтэйгөө тэмцэж, бурхандаа залбиран эрүүл л болж хүүгээ эрийн цээнд хүрэхийг харнадаа гэж мөрөөдсөөр. Би уг нь хэнд ч муу юм хийж байгаагүй, ингэж зовох шалтгаан үгүй мэт санагдах юм, бурхан хүнд дааж чадах зовлонг нь өгдөг юм гэсэн. Миний энэ их зовлон даваад гарах ёстой шалгуур юм болов уу даа.  Гэсэн ч надад амьдрах томоос том шалтгаан байгаа учраас амьдралд би дэндүү их хайртай.Хүн болгон л өөр өөрийн зовлонг туулж яваа, надаас хэцүү зовлонтой хүн ч байгаа. Гэхдээ минийх шиг ийм зовлонг хэн ч хэзээ ч бүү үзээсэй. Сэтгэлд оч байгаа цагт хэзээ ч гал болгон дүрэлзүүлж болно гэж би боддог. Би эрүүл болж  ирээд хавдарын эмнэлэг дээр сайн дурын ажил хийнэ гэж шийдсэн. Хүн энэ хорвоо дээр заавал ямар нэг юм хийхээр ирдэг гэж боддог. Магадгүй миний хийх ажил энэ байх гэж сүүлийн үед их бодож байгаа. Аймшигтай онош сонссоод надтай адилхан айсан тэвдсэн, учраа олохгүй, яахаа мэдэхгүй, юу идэж болох болохгүй, гам дэглэмээ мэдэхгүй төөрч будилж яваа хүмүүст итгэл урам хайрлаж өөрийн чадах бүхнээрээ туслахсан гэж боддог. Амьдрал гайхалтай зүйлээр дүүрэн тул надад гар сунган туслах сайхан сэтгэлт хүмүүс олон байгаа гэж итгэж байна. Тэр нэгэн хүн нь миний энэхүү урт захиаг цаг заваа гарган уншиж буй эрхэм та ч байж болох юм. Иймд уншигч авхай та Миний сэтгэлд байгаа өчүүхэн очийг гал болгон бадрааж, 4-хөн настай хүү минь ээжийгээ эрүүл болгоно гэж хичээн,тоглож наадах насандаа өвчтэй эхийгээ асарч, үүд хоймрын зайд урд хойно минь түшиж эргэлдэх бяцхан үрийн минь мөрөөдлийг, хүүгийнхээ амны билгээр эрүүл болно доо, хөөрхөн хүүгээ эрийн цээнд хүрэхийг үзнэ дээ гэсэн ээж хүү хоёрын энэхүү нандин мөрөөдлийг биелүүлэхэд туслаач хэмээн чин сэтгэлээсээ гуйж байна.

Хэрвээ та надад гар сунган туслахыг хүсвэл доорх хаягаар холбоо бариж тусална уу.

Утас 88991169, 99689819

Хандив өргөх бол: Хаан банк – 5018066681 Б. Отгонжаргал  

74 сэтгэгдэл


comment image

Зочин - 2020-08-31

Ewidee tuslah yumsan

66.181.161.100


comment image

отгооо - 2020-08-31

Найдваргүй болжээ.хайран схн бүсгүй.энэ давталт өвчэүүдийн ард гарна гдг ????? Эхнээс уншиж яваад үууд цөхөрчихлөө.төгсгөл нь ч төгсгөл болсон бллтой.хатуу болобч үнэн үг.хүүгээ яах хэнд үлдээх талаараа бодож цэгцэлж эмхэлсэн нь дээр юмаадаа

121.129.19.136


comment image

Зочинбуянаа - 2020-08-31

Сайхан цаг ирнээ охин минь.

64.119.23.144


comment image

Baasanjav Purewchuluun - 2020-09-01

Otgonjargalaa idgeh bolno amlay

66.181.161.75


comment image

Зочин - 2020-09-01

Хүний сайн хань,хүүгийн сайхан ээж итгэл чинь байгаа цагт эрүүл саруул болж элэг бүтэн амьдрах болноо.Манай ард түмэн сайхан сэтгэлтэй хүн бүр чадлынхаа хирээр туслах болноо.

202.126.90.92


comment image

Зочин - 2020-09-01

Saihan tsag irne huuhdiin zaya tushine

202.55.188.33


comment image

Зочин - 2020-09-01

хөх хотод хараа 1 гэсэн эмнэлэг ясны хавдарыг эмчилдэг шүү. энд хагалгаа хийлгэхээс өмнө явдаг байжээ, одоо ч оройтохгүй. яваад үз дээ

43.242.243.100


comment image

Зочи - 2020-09-01

Saihn setgelt humuus min ene eejid tuslaarai. Yadaj gadagshaa yawj zowiurgui owchingui taiwan untuulj amraah yumsan. Jhn setgeliin handiw orholoo owchinoo yalan diilj eruul bolood hoorhon ur hanitaigaa eleg buten amidraarai.

60.100.246.128


comment image

З. Алтанцэцэг - 2020-09-01

Бага ч болов хандив хийлээ. Итгэл найдвараа алдаагүй цагт боломжгүй зүйл гэж үгүй. Хурдан эдгээрэй бүсгүй минь.

139.5.216.99


comment image

Зочин - 2020-09-01

Эрүүл болноо болно, Амьдрал баялаг шүү дээ. Сайн сайхан эрүүл энхийг хүсье,

202.21.118.250


comment image

Зочbebeин - 2020-09-01

Neeh udahgvi ervvl blno hawdar gdg owchin vnher hetsvv ymoo bi ch gsn hort hawdartai aidas ihtei l bn 7 nastai ohintoi muu ym bollo ghed ohin min yaah bol gj l aih ymdaa ydj l 10jil amidrah ymsn burhan min amidral hairkaj dongj l 28 nastai ed saihn zaluu nastai iim owchin duusna gj arai l gomdoltoi bn hvmvvs min ervvl bhd l hamgiin bayn ym shvv

202.55.188.93


comment image

Зочин - 2020-09-01

I indeed hurdan idgeh boltugai

202.126.89.103


comment image

Зочин - 2020-09-01

Энэ хавдар гэдэг өвчин маш их болж.Төр засаг дорвитой арга хэмжээ авахгүй юм.Хэрэгтэй хүмүүсээ сонгодог болсон үед л өөр болохбайх.

66.181.161.50


comment image

Баянбаатар - 2020-09-02

Зам чинь цагаан дардан айх аюулгүй байх болтугай гэж ерөөе. Итгэл найдвар гэдэг хамгийн сайхан зүйл. Итгэлээ алдаж болохгүй хүчтэй байгаарай.

66.181.161.63


comment image

зочинн - 2020-09-02

Хурдан эдгээрэй

66.181.161.83


comment image

Зочин - 2020-09-02

huugiih ni zaya tushnee, udahgui edgenee

122.201.31.205


comment image

Зочин - 2020-09-02

бууж өгч болохгүй шүү....Бяцхан үрийнх нь хүсэл биелэх өдөр ирнээ.....

211.36.149.110


comment image

Зочин - 2020-09-02

Хөх хотын Хараат-1 гэдэг улсын эмнэлэг уулнь яс махны тал дээр алдартай даа. 2000 онд аваарт орсон нөхрөө тэнд эмчилүүлж байлаа. Бөгтөр нурууг сольж байсныг мэднээ. Муруй хавиргыг аваад оронд нь хиймэл хавирга хийсэн гэж сахиж байсан ах нь ярьж байсан шүү. Тэр үед тэр хагалгаа маш амжилттай болсон. Ер нь асууж сурахад огт илүүдэхгүй. Би өөрийн нүдээр харж байсан болохоор саналаа хуваалцлаа. Амьдрал баялаг гайхамшиг тохиохыг хэн ч таашгүй.

202.179.27.229


comment image

Зочин - 2020-09-02

Shan tsag irne duu mini

202.55.188.41


comment image

Зочин - 2020-09-02

50 k handiv hiilee hurdan edgeerei

202.126.89.35


comment image

Зочин - 2020-09-02

Amjilt dvv mini huurhun vriinh ni zaya tvshne .Ervvl enhiig hvsey

66.181.161.73


comment image

tolbot - 2020-09-02

hurdan yawaad emchluulerrei mungu ni tsuglaaguich hurdan yaw charter nisleg yawj bga ochood zunduu tuslah humuus bga shan setgeltei handiviin ayn yawuuldag humuutei holbogdooroi mgchuud ih shan setgrltei shuu tsag aldaad heregguiee eruul enhiig husie

192.82.68.128


comment image

Зочин - 2020-09-02

Ямар ч хэцүү юмбдээ удахгүй идгэх байхаа зоригтой байгаарай

202.126.90.67


comment image

Зочин - 2020-09-02

Ewii minidee

66.181.161.32


comment image

Erdenee - 2020-09-02

Ewiidee yaamaar ch ymdee

66.181.161.32


comment image

Зочин - 2020-09-02

Edgernee setgeliin tenheet baigaarai bagch bolow handiw urguluu mongolchuud mn negch gsn ger bvliig eleg bvten amidruultsaay negdeerei

203.91.115.54


comment image

Зочин - 2020-09-02

Edgernee setgeliin tenheet baigaarai bagch bolow handiw urguluu mongolchuud mn negch gsn ger bvliig eleg bvten amidruultsaay negdeerei

203.91.115.54


comment image

Зочин - 2020-09-02

Edgernee setgeliin tenheet baigaarai bagch bolow handiw urguluu mongolchuud mn negch gsn ger bvliig eleg bvten amidruultsaay negdeerei

203.91.115.54


comment image

зочин - 2020-09-02

Есүс Христэд хандан залбираасай гэж хүсэж байнаа, үхлээ хүлээсэн олон олон хүмүүс эдгэрсэн, эдгэрдэг! ЕСҮС ХРИСТ бол цорын ганц амьд БУРХАН ШҮҮ! чамд тусал ж чадах нэгэн бөгөөд чамд байгаа ганц боломж энэ шүү! чи ямарч мөнгө төлөх хэрэггүй зүгээрл энэ нэрийг дуудаад чин сэтгэлээсээ туслаач хэмээн гуйгаарай.

202.126.90.60


comment image

Зочинoyunaa - 2020-09-02

orowdmoor yuma owchinii ombo l sogdoh yum zalyy shan hvn ervvl bolj eleg bvten amidraasai mongolchyyd ogoomor shv chadnaa

202.55.188.37


comment image

ЗочинUrtnasan - 2020-09-02

Mongolchuud mundagaa shan dvvd tusalj chamaig edgene gej naidaj bna. Uvchin l hetsvv yum busad ni bolnoo l gej boddog. Hurdan edgeerei.

202.126.88.46


comment image

Зочин - 2020-09-02

yana daa edgej ervvl boloh boltugai.bi ooriig chin owdoj bgaag oilgoj bgaa ch holiig zorin emchilvvleed zcgeer boloh heseg ni medehgvi bolhoor vldsen heseg hugtsaandaa hiij vzeegvi bvhnee hiij hvvdee saihan dursamj vldeegeerei.bi ch bas owdohiin zowlong vzej yawaa emchiinhee helsen yosoor shirheg ch vitamin uulgvi hooloo mash sain zohitsuulaad ih owdvvl taria hiilgene gehdee ih hiilgehgvig hicheej bgaa yamar neg svljeenii em zvgeer bolloo geed uugaagvi bizdee gamaa sain barij bhgvi l bol hawdar doroo iddeg bi ch bvr hashirlaad yag emch l bolno gej zowloogvi bol yugch hereglehgvi bgaa.chamaig vriinh ni zaya tvshij hurdan edgehiig hvsiy.amjilttai bolwol yamar neg darhalaa temjih em beldmel yarch uuj bolohgvi shvv za.amjilt hvsiy...

202.9.40.149


comment image

Зочин - 2020-09-02

N

202.21.109.81


comment image

Зочин - 2020-09-02

Xurdan edgeerei setgel bxd itgel bn dusal nemerlelee mundag bvsgvi bn

122.201.22.24


comment image

Зочин - 2020-09-02

Үнэхээр дайчин сэтгэлийн хадтай өөрийнгэсэн зорилготой хариуцлагатай ээждээ ард түмэн туслаж хүсэл зорилгийг биелүүлж хөөрхөн хүүхдэд элэг бүтэн амьдрал бэлэглэе

122.201.24.21


comment image

Зочин - 2020-09-02

setgeliin tenheetei bgaarai obcnniig ylan dabnaa minii duu

66.181.161.8


comment image

Зочин - 2020-09-02

tuslamjiin garaa sungah ymsan daa humuus mini, zarim humuus saihan ug helj chaddaggui ym bol zugeer ym bichihgui baigaach huniig zovson deer zovoh ug buu bich

143.176.142.132


comment image

Зочин - 2020-09-02

Setgelin handib ilgeelee hurdan edgeerei

221.154.201.104


comment image

Зочин - 2020-09-02

Та босж чаднаа

43.242.243.89


comment image

н - 2020-09-02

Tur ni iim ued garaa sungaach dee eruul mendiin yam iim humuus yamar arga hemjee awdag um be chadaltai bol buh zardliig ni daah umsan eej burhan mini ohindoo enerelee hairlaach

64.119.16.66


comment image

Зочинц - 2020-09-02

Эдгэнэ зоригтой байгаарай хүн гэдэг сэтгэлийн амьтан шүү дээ хүүгээ том эр болохыг хардаг юм шүү

202.55.188.34


comment image

Зочин - 2020-09-02

Zaawal edgeerei

202.126.89.31


comment image

Зочин - 2020-09-02

Эвий минь бурхан заавал тусалнаа хурдан идгээд аз жаргалаар бялхаж урт удаан наслаарай

66.181.161.30


comment image

Зочин - 2020-09-03

итгэл зоригтой байвал давж туулнаа.миний монголын ард түмэн минь энэ их сэтгэлийн тэнхээтэй охинд тусалаачээ та бүхнээс гуйж байна.хандив багадахгүй ээ

202.9.47.83


comment image

Зочин - 2020-09-03

Хурдан босоорой хүүгийнхээ төлөө

66.181.161.102


comment image

Батсум - 2020-09-03

Би итгэж байна чиний зориг тэвчээрт мөн бурхан туслан гэдэгт чи идгэх болон бүх зүйл сайхан болно

66.181.161.82


comment image

Зочин - 2020-09-03

baga bolow handiw hiilee hurdanedgeed eruul saruul bolood eleg buten amidraarai busgui mini

202.55.188.93


comment image

Зочин - 2020-09-03

Joohon chigsen nemer boloh blgui de setgeleesee hiilee ervvl enh bolj vrteigee ene horvoog urt udaan amidrah bolnoo setgelee hatuu blga bvgdiig diilen yalna

66.181.161.78


comment image

Зочин - 2020-09-03

Сэтгэлийн хадтай сайхан бүсгүй минь чи эдгэрч хайртай хүүгийнхээ халуун гарын атгаад мөрөөдөлд нь хүргэх болно.Сайхан сэтгэлт ард түмэн маань сэтгэлийн гараа сунгах байхаа...Эрүүл болж их зүлийг бүтээгээрэй...Мундаг бүсгүй минь чи чаднаа чи ялнаа...

202.126.88.47


comment image

J.Otgonjargal - 2020-09-03

Dalaid dusal nemer ged jaxan ch gesen xandivlalaa. . Itgel naidvaraa aldalgvi tenxeetei bgarai. . Byatsxan Xvvginx ni buyan zaya tvshix boltugai. .

66.181.183.124


comment image

Зочин - 2020-09-03

Idgnee gsn bodltoi bvl sxn bold bosodl irne

202.126.90.84


comment image

tseegii - 2020-09-03

sanaa zow bol zaya zow gj udahgvi edgenee bytshan vrin zaya tvshih baihaa tvrgen idgeerei

202.55.188.39


comment image

tseegii - 2020-09-03

sanaa zow bol zaya zow gj udahgvi edgenee bytshan vrin zaya tvshih baihaa tvrgen idgeerei

202.55.188.39


comment image

Зочин - 2020-09-03

Sain bn uu bi bugdiig unshlaa chi bid 2yag adilhan ym yag nadtai adilhan hagalgaand orson bn bid 2iin holnii soriwch adilhan ym bodol sanaa helj bgaa ugs amssan zowlon yagaad iim adilhan bdagiin be miniih bas yasni hawdar geed zuun eruugee tairch baruun holnii shilbenees awch hiisen tegehdee horgui gj garsan tegehdee dahij magadgui gesen tegeed ch teruu eruul eruu maani neg l bish bolood bgaa tegsen hedii ch bi eruu am omnoh shigee bish gajigtai hiij bsan ajilaa hiij chadahgui hol maani owddog bolood eruu am maani multarch gatsaad owdoj shormos ni tataad bdag bolson ajilaa hiij chadahgui bolhoor terendee gutarch suuj blaa harin ooriig chine haraad bi yagaachgui bgaan bn yund gutarch suugaan boldoo gj ooriigoo ochuuhen bodoltoigoo medlee bi bas gants huutei busgui mine owchingoo dawan garch hoorhon uriinhee ireeduig ni zaawal harnaa eruul saruul ineeldeed guihiig ni ene bugd zugeer bidnii omno tawisan sorilt ym dawaad l garna bi holbogdoj hoeulaa uulznaa

202.126.90.116


comment image

Zochin - 2020-09-03

Bolomjooroo tusaltsgaahuu.5000 togrog ch gesen ogoy

66.181.161.110


comment image

ЗочинБуянжаргал - 2020-09-05

Эдгэрэх цаг ирнэ битгий бууж өгөөрэй

202.126.89.148


comment image

ЗочинБуянжаргал - 2020-09-05

Эдгэрэх цаг ирнэ битгий бууж өгөөрэй

202.126.89.148


comment image

Зочин - 2020-09-05

Эдгэрэх болно битгий бууж өгөөрэй

202.126.89.148


comment image

Зочин - 2020-09-05

Эдгэрэх болно битгий бууж өгөөрэй

202.126.89.148


comment image

Буянжаргал - 2020-09-05

Эдгэрэх цаг ирнэ битгий бууж өгөөрэй

202.126.89.148


comment image

Буянжаргал - 2020-09-05

Эдгэрэх цаг ирнэ битгий бууж өгөөрэй

202.126.89.148


comment image

Зочин - 2020-09-05

Эмч нарын үгийг яг дагах ч заримдаа эвгүйтдэг шүү. Ялангуяа мэс заслын эмчид их болгоомжтой хандах хэрэгтэй юм билээ...

202.21.108.211


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97