УЛААНБААТАР ММС ЭНЕРЖИ 3Х3 ИХ ДУУЛГЫН ШИЛДЭГ НАЙМТ ШАЛГАРЛАА
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
СПОРТ 1 сар, 3 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

ФИБА 3Х3 мэргэжлийн улирлын энэ оны хоёр дахь Их дуулга тэмцээн болох Унгарын их дуулга өчигдөр эхэллээ. Энэхүү тэмцээнд Монгол улсын Улаанбаатар ММС Энержи баг оролцож байна. Манай баг “B” хэсгийн эхний тоглолтоо Дэлхийн дөрвөн удаагийн аварга, мэргэжлийн чансааны номeр хоёр баг Сербийн Нови Сад багтай хийж 21-6 харьцаатай ялагдсан. Гэхдээ Чехийн шигшээ Хумполец багийн 20-15 харьцаатай хожсон юм. Ингэснээр Улаанбаатар ММС Энержи тав дахь удаагаа Их дуулга тэмцээний шилдэг наймт шалгарлаа.  Тэгвэл өнөө шөнө 23:15 цагаас сагсан бөмбөгийн эх орон Америкын Нью Иорк хотын Харлем багтай тоглоно. Өмнө нь хоёр баг Жежү дэлхийн гранприд хэсгийн шатанд таарахад манай баг хожигдож байсан. Гэхдээ манай баг хэсгээс хоёроос гарч тус тэмцээнд түрүүлж байсан билээ.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна