ФОТО: "ТҮГЖИГДСЭН" УЛААНБААТАРЧУУД
urug.mnСэтгүүлч: Админ
НИЙГЭМ 3 жил, 6 сар өмнө

urug.mn

urug.mn image

Гэрэл зургийг MPA, гэрэл зурагчин Д.Занданбат

"Сонирхолтой" тоо 

Сүүлийн 5 жилийн судалгаагаар нийслэлийн иргэдийн 70 гаруй хувь нь өдөртөө бүтээх ажлынхаа гуравны нэгийг амжуулдаг.

Суудлын 200 мянган машинаар тооцсон судалгаагаар Аи-92 бензин хэрэглэдэг нэг автомашин түгжрэлээс болж цагт 1328 төгрөгийн шатахууныг үр дүнгүй зарцуулж, энэ нь мөнгөн дүнгээр нийт тээврийн хэрэгслээр тооцоход өдөрт 265 сая төгрөг, жилд 53 тэрбум төгрөг болж ДНБ-ний 2.9 хувийг эзэлж байна. /2018 оны судалгаа/

Олон улсын түвшинд дээрх хэмжээ ДНБ-ийн 2 хувиас давсан тохиолдолд замын түгжрэл хурцадмал байдал орсон гэж үздэг байна.

11 сая машинтай Токио хотын нийт оршин суугчдын 90 хувь нь метрогоор, 6 хувь нь машинаар зорчдог. 

 9 сая машинтай Бээжин хотын иргэдийн 34 хувь нь машинаар явдаг.

Улаанбаатар хотын нийт оршин суугчдын 69 хувь нь машинаар явдаг.  

Орон сууцны хороолол дундах замын хөдөлгөөнийг нэг чигийн урсгалтай болгоход түгжрэл саарах, зогсоолын боломж 50 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ. Одоогийн байдлаар нийслэлийн хороолол дундах замын 75 хувь нь сөрөг буюу 2 эгнээ хөдөлгөөн бүхий замтай байгааг нэг чигийн хөдөлгөөн бүхий зохицуулалтад оруулвал 1-р эгнээ нь зогсоол болох боломж нээгдэж хөдөлгөөн саадгүй явж, дуут дохио өгөх зэрэг сөрөг байдал арилна гэж үзэж байна.

Нийслэлд, Их тойруугийн дотор төрийн 286 байгууллагад 28.900 албан хаагч ажилладаг, тэдгээрийн 11.4 мянга нь нийтийн тээврээр, 4600 нь явганаар, 12.800 нь хувийн машинаар зорчдог.

Өдөрт 12.800 машин зогсоол дээр өнжихөөр үйлчлүүлэгч нарт зогсоол олддоггүй. Эндээс машинаа ачуулах, зогсоол олдохгүйгээс олонтоо тойрч явж бухимдах сөрөг үр дагаврууд гардаг. 

4 сэтгэгдэл

comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97