ӨНӨӨДРИЙН  НОГДОЛ АШИГ ИРЭХ ЖИЛ ӨР БОЛЖ ИРЭХ ВИЙ
urug.mnСэтгүүлч:
ЭДИЙН ЗАСАГ 1 сар, 2 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Эрдэнэс Таван Толгойн ногдол ашгаа хүртсэн иргэд баярлан сууна. Арга ч үгүй биз Монгол улсын иргэд баялгийн өгөөжөө анх удаа хүртэж буй нь энэ.

Энэ жил 10 жилийн ойгоо тэмдэглэж буй Эрдэнэс Таван Толгой компани 2018 оноос анх удаа ашигтай ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн жилийнхээ ногдол ашгийг тараалгүй компанидаа хөрөнгө оруулалт хийсэн. Харин 2019 оны ногдол ашгийн 14,8 хувийг иргэдэд олгож 1072 хувьцаатай иргэн  86.832 төгрөг  авч байна.

85 хувийг нь төр, 25 хувийг нь аж ахуй нэгж, иргэд эзэмшдэг компани ногдол ашгаа хүртээх нь зөв ч үүнээс илүү хоолой дээр тулсан байгаа улсын өрөө дарсан бол алсдаа иргэдэд өгөөжтэй байсан буй за.

Сонгуулиар л ялалт авч байвал маргаашийн өрөө яаж дарах нь хамаагүй бололтой. Цагаа тулахаар иргэдийн халааснаас татвар нэмж  өр дарах уу?

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр:

2020 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр Монгол улсын төсвийн алдагдал  2.2 их наяд  төгрөг болсон нь сүүлийн зургаан жилийн хагас жилийн үзүүлэлтээс  хамгийн өндөр алдагдалд  тооцогдож байна.

Татварын нийт орлого өмнөх оны мөн үеэс  703.3 тэрбумаар  буурч  3.7 их наяд  төгрөг болжээ.

Мөн ирэх жилээс эхлэн өр төлөх том дарамт хүлээж буй.

2021 ондМазаалай бонд – 600 сая ам.доллар

2022 ондЧингис бонд - 1 тэрбум ам.доллар

2023 ондГэрэгэ  бонд – 800 сая ам.доллар

2024 ондХуралдай бонд – 600 сая ам.доллар гээд нийтдээ гурван тэрбум ам.долларын өр дарах ёстой.

Төсөв алдагдалтай санхүүгийн ийм хүнд үед Засгийн газар өрөө яаж дарах вэ?

Иргэдийн халааснаас татвараа нэмж өрөө төлөх үү?

Төр ард түмний санхүү болоод амьдралын боломжийг сайжруулах гэж сонгогддог. Гэтэл өнөө маргаашаа л болгож ажил хийсэн харагдаж улсын өрийг нэмсээр. Өнөөдөр бидний авч байгаа 80 мянган төгрөгийн ногдол ашиг маргааш бидний нуруун дээр өр болж ирэх вий.

1 сэтгэгдэл


comment image

Санхүүгийн шинжээч - 2020-09-08

Ийм судалгаагүй ард иргэдийг төөрөгдүүлсэн нийтлэл танайх шиг туршлагатай сайтыг бичнэ гэж бодсонгүй. Санхүүгийн зах зээл ямагт улс төрөөс хараат байх ёстой. Иргэдийн эзэмшдэг хувь хэмжээгээр яагаад өрөө дарах ёстой гэж Таны эзэмшдэг компани ашигтай ажиллаж ногдол ашиг тарааж байхад нь засгийн газар өрөө дарна гээд авж болох уу??? Гуйж байна санхүү эдийн засагтай холбоотой нийтлэлээ мэргэжлийн хүмүүсээр хянуулж бай?? Санхүүгийн мэргэжилтнүүдийн өмнө онигоо болохоос өмнө устгаж үз. Ийм сайн газар байж нэр хүндээ бодоорой. Харин эсрэгээрээ засгийн газарт 85% ногдол ашиг авж байгаа тэрийг харин яаж юунд зарцуулахад нь сэтгүүл зүйн хяналт тавь.

66.181.160.55