ЦАГДАА, СЭТГҮҮЛЧ ХОЁР ЕЭ ЕЭ БӨӨВӨӨ!
urug.mnСэтгүүлч: У.БОЛОРТУЯА
НИЙГЭМ 1 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Өчигдрөөс эхлэн цахим орчинд хүний эрхийг ноцтой зөрчиж буй нь илт мэдээ тарлаа. Мэдээг бэлтгэсэн телевизийн нэр болон сэтгүүлчийнх нь нэр харагдахгүй байв. Тухайн мэдээг үзвэл сэтгүүлч биеэ үнэлэгч болон түүгээр үйлчлүүлсэн 20 настай эрээс ярилцлага авч, яриагаа өрнүүлэхдээ өндөр дуугаар загнаад байна уу гэмээр ярилцаж буй. Үргэлжлүүлэн цагдаа ярьж байна. Тэрээр “тус хэлтсийн алба хаагчид эмзэг цэг арга хэмжээг үргэлжлүүлж байна. Эмзэг цэг арга хэмжээний хүрээнд тус дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн объектэд ирсэн байна. Тус объектэд биеэ үнэлэлтийг зохион байгуулж байна. Объектэд 25-35 насны гурван эмэгтэй байна. Нэг үйлчлүүлэгчтэй байхад нь илрүүлэн шалгаж байна” гэжээ.

Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар биеэ үнэлэлт хориотой. Тиймээс биеэ үнэлэлтийг таслан зогсоохоор буюу хуулийн хэрэгжилтийг хангахын тулд цагдаа ажиллах нь үүрэг нь. Гэхдээ гэмт үйлдлийг зогсооно гэж явахдаа бусдын эрхийг зөрчиж, амиа хорлохоос өөр аргагүй байдалд хүртэл нь хэтрүүлж, нийтийн өмнө шившиглэж болохгүй. Эгээ л superman гэж өөрсдийгөө бодож байгаа мэт бахдангуй ярих цагдаагийн бахдалын ард хэчнээн хүний амь дээсэн дөрөөн дээр очиж буй бол.

Жишээ НЭГ: Мэдээнд биеэ үнэлэгч авахаар очсон 20 настай залуу өөрийг нь хүмүүс таньснаас үүдэн сэтгэл гутралд орж амиа хорловол яах вэ? Арагш нь харуулж зогсоогоод яриулсан, царай нь харагдахгүй юм чинь зүгээр гэж байгаа бол эндүүрэл. Хүүхэд хүртэл ээжийгээ үнэрээр нь мэддэг. Яг түүн шиг таньдаг хүмүүс нь дуу хоолой, биеийн хэлэмж, бие хаа, өмссөн хувцсаар нь танихад хялбар. Тэр хууль зөрчсөн байж болно, хариуцлагаа хүлээх ёстой. Гэхдээ хуулиас өөрөөр давхар ялалж, давхар давхар хохироож болохгүй. Түүнийг нь бүр цагдаа хийж болохгүй. 

Жишээ ХОЁР: Биеэ үнэлэгч хэмээн ярилцлага өгсөн эмэгтэй бэлгийн мөлжлөгт буюу бусдын эрхшээлд ороод биеэ үнэлдэг бол яах вэ? Тэр урьд нь хүчирхийлэлд өртсөнөөсөө үүдэж биеэ үнэлэгч болсон бол яах вэ?

Хүн алсан этгээдэд ч эрх байдаг. Гэтэл түүнийг хэн ч мэдэж, танихад илтээр ярилцлага өгүүлэх шаардлага цагдаад байсан уу? Тэр бас амиа хорловол... энэ нөхцөл байдал нь улам даамжирвал... түүнийг хэн нэгэн янхан гэж цохиж зодож аминд нь халдахыг оролдвол сенсааци тарих гэсэн сэтгүүлч, ажил хийсэн болж харагдаж буй цагдаа хоёр хариуцлага хүлээх үү?

"Хүйсийн тэгш эрхийн төв" ТББ-ын тэргүүн Г.Ганбаясахын хэлснээр сүүлд буюу 2017 онд хийсэн судалгаагаар биеэ үнэлэгчдийн дийлэнх нь бэлгийн мөлжлөгт өртөж, бусдын эрхшээлд орж эсвэл бага насандаа  хүчиндүүлснээс үүдэн биеэ үнэлэгч болсон байдаг гэдгийг онцолсон.

Өөрөөр хэлбэл гэмт хэргийн цаад шалтгаан нөхцөлийг таслан зогсоох, биеэ үнэлэлтийг зохион байгуулж, тэднийг эрхшээлдээ байлгаж дарамтлаад буй хүмүүсийг шалгах нь нэн чухал. Харин цагдаа юу хийгээд байна вэ?

Хохирогч байж мэдэх хүнээ нийтийн өмнө шившиглээд зогсох цагдаа ЕЭ ЕЭ БӨӨВӨӨ! Зүгээр л хуулиа мөрдөөд торгох бол торгоод биеэ үнэлэгч, түүнээр үйлчлүүлсэн хүнд хариуцлагыг нь хүлээлгэ! Битгий нийтийн өмнө шившиглэж амьдрах эрхийг нь боо !

Сэтгүүлч бас еэ еэ бөөвөө !

Сэтгүүлч хэн хүнээс илүүтэй хүний эрхийг дээдэлдэг, ёс зүйн кодоо регистрийн дугаар шигээ цээжээр мэддэг байх бичигдээгүй дүрэмтэй. Гэтэл  хохирогч байж мэдэх хүнээ өөрийн үзэмжээр биеэ үнэлэгч гэж цоллоод, загнах шинжтэй ярилцаж байх нь тэр. Ялгаварлан гадуурхах, буруу зөвийг шүүх шиг шүүх нь хариуцлагатай сэтгүүлчийн хийх зүйл биш. Биеэ үнэлэгчтэй ярилцлага хийх гэж байгаа бол харин ямар шалтгаан нөхцөлөөр хууль зөрчиж, биеэ үнэлэх ажил эрхлэх болов? Хэн нэгний дарамт эрхшээлд бий юу? бага насандаа хүчирхийлэлд өртөж байсан эсэх зэргийг нь гаргаж ирэхийн төлөө байх ёстой юм. Дуулиан дэгдээх үүднээс хүний хувийн мэдээллийг тоочихгүй байхад анхаарч, олон нийтэд хэрэг болохуйц мэдээллийг өгөхөө умартаж болохгүй. Мэргэжлийн бус, хүнлэг бус, сенсааци л хөөх санаархалтай сэтгүүлч еэ еэ бөөвөө !

 

Хэрэв уншигч та бэлгийн мөлжлөг, хүчирхийллийн талаар мэдээлэх бол ХЭҮТ-ийн тусламжийн утас руу 9649-0505 холбогдоорой.

 

Монголын эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв ТББ

Хүйсийн тэгш эрхийн төв ТББ-ын сургалт, тараах материалаас ишлэв. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

7 сэтгэгдэл


comment image

elvegjorj - 2020-09-09

10jiliin umnu yanhandalt havtgai l bsiishd tsagdaa nar n uursduu yanhandaal yavj bdag bsan bj hvvhdiig sain sanuulaad zvgeer yavuulchihgvi yargalaad hogiin pisdanar. thdee huduunuus hotod irj yanhan avch tembvv tusaad aimag sumdaa ochood bvgded n taraadag bol shivshig l bnalda huvsguliinhen hamgiin ih tembvvtei bna gelvv shivshig shvv unuuduriin mongolchuud

66.181.183.209


comment image

Зочин - 2020-09-09

дараа нь тэр сэтгүүлч авгай цагдаагийн ажлын байранд очин ядарсанаа гайхан ууж идэн унтаж хэвтсэн байна лээ

66.181.179.182


comment image

Зочин - 2020-09-09

Chi teriin harsniin muu

66.181.161.118


comment image

Tsagdaa nar bol bugd lalruud - 2020-09-09

Ene llr shig tsagda nar nre gants deerem hulgai ilruulj chadku nohoin boosnud baij ih tomo erh huulia tuich medku pZdanud. hamgin zolbin bolovsrolgu 10jilde angiha bairniha goojur bsan pizdanud tsagda bolj hun deerelhej peediij oodordog bolson zugeer l hund uilchleh estoi uilchlegch shal tsevereldeg avgai naraas door yuch hj chadku glgnuud

202.126.89.153


comment image

Зочин - 2020-09-09

Иргэдийнхээ нийгэмийн асуудалыг шийдэх аргыг олж хүчирхийлэлтэй тэмцсэн олон орны туршлагыг судлах хэрэгтэй. Энэ мэтчилэн хүний эрхэнд халдаж байж бусдын эрхийг хамгаална гэж байхгүй

37.167.188.42


comment image

Зочин - 2020-09-09

Нэг их хүний эрх ярьсан хүмүүс байх юм.Жинхэнэ хохирсон хэлмэгдсэн хүнийг өмөөрөхөөсөө илүү малын хулгайч, биеэ үнэлэгч, хар тамхичингуудыг өмөөрөөд байх юм. Орон байрны хулгайч нарын нүүрийг харууллаа гэж хэд хоногийн өмнө нэг авгай агсараад байсан.Хүү нь баригдсан бололтой юм билээ.Хавтгайдаа хүний эрх яриад эх захаа алдаад ирэхээр нийгэм дампуурах нь аргагүй шүү дээ.Энийг гадын бодлогоор зорилготойгоор зохион байгуулдагийг ойлгох цаг болсон юм биш үү. Сэтгүүлч цагдаа хоёрыг ичиглээд байх ямар ч шаардлагагүй.Биеэ үнэлэхгүй, түүнийг авахгүй байхад болоо юм биш үү.

64.119.25.107


comment image

Зочин234 - 2020-09-10

Бага насандаа би хүчиндүүлж байсан. Үүнээс гадна нэлээн эмэгтэйчүүд хүчиндүүлж байсан ойр дотны хүмүүс дунд хэлдэггүй л болохоос. Гэхдээ би биеэ үнэлээгүй харин ч эрэгтэй хүний үнэр авахаас огиудас хүрдэг. Тоо баримтаа нарийн дурьдвал зүгээр байна.

2.68.106.86