“РИО ТИНТО” ГРУППИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ОГЦРОХООР БОЛЛОО
urug.mnСэтгүүлч: Б.БОЛОРЧИМЭГ
ЭДИЙН ЗАСАГ 1 сар, 2 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Рио Тинто групп ньАнгли улсад төвтэй, Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Рио Тинто компани болон Мельбурн хотод байрладаг, Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Рио Тинто лимитэд компаниудыг нэгтгэсэн, олон улсын тэргүүлэх уул уурхайн групп юм. Рио Тинто групп нь “Оюу толгой” компанийн 66 хувийг эзэмшдэг билээ.

Саяхан болсон ТУЗ-ийн хуралдаанаараа Рио Тинто группийн гүйцэтгэх захиралЖан-Себастьян Жакыг огцруулах шийдвэр гаргалаа.

Рио Тинто компани Австрали дахь төмрийн хүдрийн талбайгаа өргөжүүлэхдээ тус улсын уугуул иргэдийн соёлын өв болсон 40 гаруй мянган жилийн түүхтэй газрыг санамсаргүй сүйтгэсэн асуудал өнгөрсөн тавдугаар сард гарсан. Энэ асуудалтай холбоотойгоор Австралийн талаас Рио Тинтод  шахалт маш их ирж гүйцэтгэх захирлаа огцруулахаар болжээ. Жан-Себастьян Жак нь 2016 оноос хойш Рио Тинто группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна