АНУ ХЯТАДЫН 1000 ГАРУЙ ОЮУТНЫ ВИЗИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ
urug.mnСэтгүүлч: Urug.mn
СПОРТ 1 сар, 2 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

АНУ-ын Засгийн газар улсын аюулгүй байдалд заналхийлэх магадлалтай, улсын нууц хулгайлж мэдэх, зэвсэгт хүчинтэй холбоотой зэрэг шалтгаанаар мянга гаруй хятад оюутны визийг түдгэлзүүлжээ. 2018-19 оны хичээлийн жилд Америкийн их, дээд сургуулиудад 370 мянга орчим хятад оюутан бүртгүүлсэн байна. АНУ-ын Төрийн департаментаас мэдэгдсээр визийг нь хүчингүй болгосон тэдгээр оюутны визтэй хүмүүсийн дунд судлаачид мөн байгаа аж. “Хятадын Коммунист намын үзэл суртлыг дэмждэг эсэх нь визний асуудлыг шийдэхэд гол шалгуур болсон” гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч онцолжээ.

Харин Хятадын албаныхан энэхүү шийдвэрийг “арьс өнгөөр ялгаварлах үзлийн илрэл” хэмээн эрс эсэргүүцэж байна.  

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна