ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ДҮГНЭЛТ ХУУЛЬ БУСААР ӨӨРЧИЛСӨН ШИНЖЭЭЧ ЭМЧ НАРЫН ХУРАЛ 17-НД БОЛНО
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ 1 жил өмнө

urug.mn

urug.mn image

Энэ сарын 7-ны Мягмар гарагт УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн нотлох баримтад шинжээчийн дүгнэлт гаргахдаа хариуг хуурамчаар үйлдсэн гэх шинжээч эмч Х.Түвшин-Эрдэнэ, Н.Золжаргал, Ж. Оюунаа нарын шүүх хурал хойшлов. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын шүүхэд нэр бүхий 13 гэрчтэй хуралдаанд зарим гэрч нь ирээгүй гэх шалтгаанаар шүүх бүрэлдэхүүн хурлыг нэгдүгээр сарын 17-ны өдөр болгож хойшлуулж шийдвэрлэжээ. ШШҮХ-гийн шинжээч М.Золжаргал, тус хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын дарга Х.Түвшин-Эрдэнэ, ахлах шинжээч Ж.Оюунаа нар албан тушаалаа урвуулан ашиглаж хэрэгт авагдсан нотлох баримтуудыг захиалга авч хууль бусаар өөрчилсөн болох нь мөрдөн шалгалтын үеэр тогтоогдсон байдаг.

Шүүгчдэгч нар нь 2017 оны зургадугаар сарын 19-нд хүчингийн хэргийн хохирогчийн гэрээс авагдсан зарим эдлэлийг шинжилгээнд хамруулахдаа дүгнэлтийг зориудаар хуурамчаар үйлдсэн хэмээн буруутгагдаж улмаар яллагдагчаар татагдсан билээ. Шинжээч эмч нарыг гэмт буруутай эсэхийг эцэслэн энэ сарын 17-нд болох шүүх хуралдаанаар шийдвэрлэх юм.

Тэдэнд эрүүгийн хуулийн 21.4.1, 21.1.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйл.Шинжээч зориуд худал дүгнэлт гаргах

1.Шинжээч шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал дүгнэлт гаргасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

21.1 дүгээр зүйл.Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах

2.Энэ гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч, ажилтан үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байдаг аж.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна