Н.БАТСУУРЬ: БИ ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭНДЭЭ УУЧЛАЛТ ХҮСЭЖ БАЙНА
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
НИЙГЭМ 1 долоо хоног, 3 өдөр өмнө

urug.mn

Өнөөдөр Улсын аварга Н.Батсуурь допингийн асуудлаар мэдээлэл хийж нийт ард түмнээсээ уучлалт хүсэж буйгаа илэрхийллээ. Тэрээр өөрийн биеэр надаас допинг илэрсэн гэдгээ хүлээн зөвшөөрлөө.

Тэрээр мэдээллийн үеэр хэлэхдээ:Өнөөдөр миний энд мэдээлэл хийх болсон шалтгаан гэвэл допингийн хариу ирсэн. Иймээс өөрийн биеэр хариугаа танилцуулахаар ирлээ. 7 сард би үзүүрлэж “Тод сайхан” гэж чимэг авсан. Харин хариу ирэхдээ миний цуснаас нэг төрлийн эмийн бодис илэрсэн гэж надад хэлсэн. Энэ хариуг үнэн, зөв гэж хэлмээр байна.

Нэгэнт надаас допинг илэрсэн. Би 2020 оны 9 сарын 10-нд хариугаа авсан. Гурван хоногийн хугацаанд өөрийн уусан эмийг судаллаа. 3 хоногийн хугацаанд ямар үйлчилгээтэй талаар судалсан. Манай Монголын эмийн сангуудаар 1 ширхгийг нь 400 төгрөгөөр зардаг зүрхний эм юм билээ.

Би өнгөрсөн хугацаанд долоон удаа шөвгөрлөө. 10 удаа допингийн шинжилгээ өгсөн. Хариуг гарч, “Таниас допинг илэрсэн” гэж хэлэхэд их гайхсан. Шинжилгээ өгөхдөө ямар эм уусан талаараа нэг бүрчлэн бичдэг. Яагаад мэдэгдэл хийж байгаа гэхээр надаас маш бага хэмжээгээр илэрсэн. Энэ миний хэрэглэсэн эм нь допингийн төрөлд багтдаг юм байна. Би хариуцлагаа хүлээхэд бэлэн байна. Гэхдээ маш их харамсаж байна. Яагаад гэхээр би өнөөдрийг хүртэл энэ өнгөрсөн наадмуудад үнэнч барилдаж ирсэн. Тэгэхэд 400 төгрөгөөр зардаг эмийг уух шалтгаан надад байгаагүй. Гэхдээ бүх бөх сонирхогчдоосоо болон бөхийн барилдаан бүрийг үзсэн үзэгчдээсээ чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна.

Би хариуцлагаа хүлээнэ. Гэхдээ би дан ганцаараа шийдэхгүй. Нэгэн ам нээвэл уушги нээ гэдэг үг бий. Энэ миний хэрэглэсэн эм нь хориотой эмийн жагсаалтад орсон. Бидний мэддэгээр нипидепинтэй адил үйлчилгээтэй. Энэ эм нь жоргүй Моносын бүх эмийн сангуудаар зарагддаг. С4-50-1 гэх заалтад бүх цаг үед хэрэглэхийг хориглосон юм байна.

1 сэтгэгдэл


comment image

Зочин - 2020-09-14

Спортын эмч нараа! Та нарын хариуцлага дутсанаас ийм байдал үүсч байна шүү! Хориотой эмийн жагсаалтыг тамирчдад нэг бүрчлэн танилцуулж байх ёстой хүмүүс нь та нар.

202.9.40.63